Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн 70 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 12 секунд

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2022 оны 8 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 37 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 70 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд тусгай зөвшөөрөл, тендер, худалдан авах ажиллагаатай холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 187 дуудлага хүлээн авчээ.

Тус алба “Хүүхдийн шударга байдлын үнэлгээ”, “Шударга байдлын үнэлгээ”, “Монгол Улс дахь авлигад нөлөөлж буй хүчин зүйлийн динамик загвар боловсруулах нь”, “Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, авлигатай тэмцэх үйл ажиллагаанд холбогдох эрх зүйн зохицуулалтад иж бүрэн шинжилгээ хийж, хууль тогтоомжийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох хэрэгцээ шаардлагыг судалж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зөвлөмж бүхий үнэлгээ, санал боловсруулах” зэрэг судалгааны ажлуудыг гүйцэтгэж байна.

Согтуугаар жолоо барьсны улмаас осолдож, 10 настай хүү нь нас баржээ
Согтуугаар жолоо барьсны улмаас осолдож, 10 настай хүү нь нас баржээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.