Манай улс энэ жил 18 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй байгаа. Тэгвэл нүүрсний экспорт 2022 оны эхний долдугаар сард хэдэн хувьтай байгаа талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдалаас тодрууллаа.
Тэрбээр "Төсвийн тодотголоор энэ жил экспортлох нүүрсний хэмжээг 18 сая тонн байхаар шинэчлэн баталсан. Өнөөдрийн байдлаар 11.5 сая тонн нүүрс экспортолсон байгаа нь төлөвлөгөөний 64 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ нь өмнө жилийн мөн үетэй харьцуулахад 10.4 хувиар өссөн үзүүлэлт юм. Манай улс энэ жилд экспортлох нүүрсний төлөвлөгөөндөө хүрч чадна" гэв.