18 настай эрэгтэй согтуугаар автомашин жолоодож яваад оюутны байрыг мөргөсөн зам тээврийн осол гарчээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Хөдөө аж ахуйн их сургууль”-ийн оюутны 2 дугаар байр, автозамын зорчих хэсэг суудлын автомашин байшин мөргөж, жолооч нь бүхээгтээ хавчуулагдсан тухай дуудлагыгнаймдугаар сарын 07-ны өдрийн 06:36 цагт бүртгэгджээ.
Дуудлагын дагуу нийслэлийн аврах ангийн алба хаагчид очиход нийслэлийн Баянзүх дүүргийн харьяат 18 настай эрэгтэй Т согтуугаар “Жи-500” загварын суудлын автомашиныг жолоодож яваад оюутны 2 дугаар байрыг мөргөж, жолооныхоо хүрдэнд хөл хэсгээр хавчуулагдсан байсныг задаргааны багаж ашиглан ажиллан гаргаж, нийслэлийн ЯТТТ болон, Тээврийн цагдаагийн албаны ахлах мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна.