Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ургамлын харшлын сорилыг 10-11 сард өгвөл илүү үр дүнтэй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 36 секунд

Хүмүүс харшилтайгаа мэдсэн хэрнээ хүндрээгүй бол яваад л байдаг. Энэ бол маш муу. Харшлын шинж тэмдэг илэрсэн л бол заавал нарийн мэргэжлийн эмчид үзүүлээд оношлуулах нь чухал. Учир нь эрт оношлуулбал хүндрэхээс сэргийлдэг.  


Бид харшлын зуунд амьдарч байгаа ...

Харшлын өвчин XXI зууны өвчин гэгдэх болтлоо нэмэгдэж байгаа өнөө үед хүн бүхэн харшлын өвчний талаар ойлголттой байх хэрэгтэй юм. Дэлхий дахинд тархалт нь жилээс жилд өсөн нэмэгдсээр, долоон тэрбум хүний 45 хувь нь харшлаар өвчлөөд буй талаар судлаачид хэдийнээ олон нийтэд мэдэгдсэн. Харшлын гаралтай өвчнөөр шаналж буй хүмүүсийн 30 хувь нь ургамлын тоосноос харшилсан байна.Монголын харшил судлалын нийгэмлэгийн хийсэн судалгаагаар манай улсын иргэдийн таван хүн тутмын нэг нь ямар нэг төрлийн харшилтай болох нь тогтоогдсон байна. Дэлхий нийтээрээ дөрөвдүгээр сарын эхний долоо хоногийг "Харшлын өдөр" болгон анхааруулдаг  бөгөөд харшлын улирал эхлээд байгаа энэ үед ургамлын харшлын тухай мэдээлэл- яагаад та харшилтай болдог шалтгаан, шинж тэмдэг, хэрхэн оношлуулах, хэрхэн сэргийлэх тухай зөвлөгөө мэдээллийг хүргэе. 

Ургамлын харшил гэж юу вэ: Ургамлын тоосыг анх Шведийн нэрт ургамал судлаач Linny 1760 онд латины Pollen-(хуурай, пургисан) гэдэг үгээр нэрлэсэн байна. Үүнээс үүдэн ургамлын тоосны харшлыг поллиноз гэж нэрлэжээ. Ургамлын тоос нь тасалгаанд нарны гэрлийн хөндлөн тусгалд хумхын тоос харагддаг шиг нүдэнд үзэгдэхгүй жижиг юм. Гадаа агаарт тийм тоосжилт үүсдэг учир түүнээс бултах, зайлсхийх боломжгүй. Нүдэнд үл үзэгдэх ургамлын тоос амьсгалын замаар орж харшлын шинж тэмдгийг илрүүлдэг. Мөн нүдний салстад бууж нүдний харшил үүсгэх эх үндэс болно. Хамрын болон нүдний харшил зэрэг явагддаг нь ийм учиртай.

ШалтгаанСалхиар тоос хүртээдэг төрөл бүрийн ургамлуудын тоос нь ургамлын харшлыг үүсгэдэг. Аливаа өвчин шалтгаан, нөхцөл хоёулаа байвал өвчин үүсдэг. Шалтгаан дангаар байгаад өвчилдөггүй. Заавал нөхцөл бүрдэж байж өвчин үүснэ. Харшил үүсэхэд нөлөөлөх олон нөхцөл бий. Гол нөхцөл нь юу вэ гэвэл агаарын бохирдол, тухайн хүний удамшлын байдал, дархлааны дарангуйлах чадвар зэргээс хамаарна. Цаашдаа агаарын бохирдлыг бууруулж, зэрлэг ургамлыг тоосоо гөвөх цагаас урьтаж цэвэрлэж харшлаас сэргийлэх боломжтой.                                                                                

Нөлөөлөх хүчин зүйл: Удамшил- харшилтай эцэг эхчүүдээс харшилтай хүүхэд төрөх хандлагатай ба поллиноз өвчтөй хүмүүсийн 34% удамшсан байдаг.


Шинж тэмдэг:

  • Найтаах
  • Хамраас нус гоожих
  • Хамар битүүрэх
  • Хамар нүд загатнах
  • Нүд улайх, загатнах, нулимс гоожих шинжүүд
  • Амьсгалын замд-(хоолой тагнай загатнах, хоолой сэрвэгнэн ханиах, цээж бачуурах, хоолой бачууран боогдох)
  • Арьсны талаас-(арьсаар загатнаат тууралт, чонон хөрвөс туурах)
  • Мэдэрлийн тогтолцоо талаас-(толгой өвдөх, хөлрөх, нойронд муудах)
  • Ховор тохиолдолд- Анафилаксийн шок, хавагнах, уналт, таталт эдгээр шинжээс илэрч байвал юуны түрүүнд эмчээ зөв сонгон оношлуулах нь чухал юм.
Оношилгоо: Хүмүүс харшилтайгаа мэдсэн хэрнээ хүндрээгүй бол яваад л байдаг. Энэ бол маш муу. Харшлын шинж тэмдэг илэрсэн л бол заавал нарийн мэргэжлийн эмчид үзүүлээд оношлуулах нь чухал. Учир нь эрт оношлуулбал хүндрэхээс сэргийлдэг.  

Арьс харшлын нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх:

  • Асуумж бөглөх.
  • Харшлын сорил тавиулах-Харшлын сорилыг тавиулахдаа дараах зүйлсийг анхаарна уу. 
    • Шинж тэмдэг намжсан 10-11 дүгээр сард сорил тавих нь илүү тохиромжтой. Учир нь энэ үед ургамлын тоосонцор салхиар дэгдэх нь хамгийн бага үе юм.
    • Эм хэрэглэж байгаа бол гистамины эсрэг бэлдмэл, дааврын эмүүдийг сорил тавихаас 3-7 хоногийн өмнө зогсоох ёстой. 
    • Аливаа өвчний цочтог үе, архаг өвчин сэдэрсэн, хүндэрсэн үе, халуурсан үед сорил тавихгүй. 
    • Сорил тавих талбай болох 2 гарын шуугаар идээт тууралтгүй  байх шаардлагатай. 
  • Нарийн шинжилгээнүүд өгөх. 
Эмчилгээний ерөнхий зарчим:
  • Өвчнийхөө талаар зөв ойлголт авах. Цаашид харшлаа сэдрээхгүй байхад тун тустай. 
  • Ургамлаас зайлсхийх. 
  • Хоолны дэглэм барих. Ямар ургамлаас харшилтайг мэдсэний дараа тэр ургамал өөр ямар хүнсний бүтээгдэхүүнтэй холбогддогийг мэдэх хэрэгтэй болно.
  • Амьдарч буй орчноо аль болох тоосноос ангид байлгах
  • Эмийн эмчилгээ
  • Өвөрмөц дархлаа эмчилгээ
Ургамлын харшлаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Анхдагч урьдчилан сэргийлэлт-Ургамлын харшилгүй бол анхнаас нь харшлаар өвчлүүлэхгүй байх орчин нөхцөлийг бүрдүүлнэ.

  • Салхивчаа өдөр өглөөгүүр хааж, шөнө нээж байх.
  • Гэртээ чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх.
  • Гадуур явахдаа нүдний шил амны хаалт зүүж, малгайтай байх энэ нь мөн Коранагаас сэргийлэхэд ч хэрэгтэй.

1. Гэртээ ороод гадуур хувцасаа бүгдийг сольж, битүү шкафанд хийх

2. Гутлаа сайн арчих

3. Гэрийн хувцасаа өмсөхийн өмнө толгой, нүүр, гараа угаах

4. Ам хамраа сайтар угааж зайлах

  • Машиныхаа цонхыг байнга битүү хааж явах

Хоёрдогч урьдчилан сэргийлэлт-Ургамлын харшилтай болчихсон бол, харшил өгдөг зүйлээсээ хол байх, хэрэглэхгүй байх.

  • Харшилтай ургамлын ид цэцэглэх үеэр ажил амралтаа зохицуулан өөр газарт амарч байх.
  • Ургамлын ханд агуулсан эм, гоо сайханы зүйл хэрэглэхээс татгалзах.
  • Арц, хүж асаах, элдэв үнэртэн цацах, царван буцалгах, халиар зэрэг хурц үнэртэй ногоо хэрчих, даршлахыг хориглоно.
  • Гэртээ тоосжилт нэмэх хөвөн, ноос, үслэг эдлэлээс хол байлгах, гэртээ цэцэг тарих, амьтан тэжээх, хоол хүнсэндээ халуун ногоо хэрэглэх зэргийг хориглоно.
  • Орон сууцны цонх, машиндаа агаар шүүгч хэрэглэх.
  • Гадаа удаан ажиллаж, тоглохгүй байх.

Гуравдагч урьдчилан сэргийлэлт-Ургамлын харшилтай болоод эмнэлзүйн шинж тэмдэг илэрч байгаа бол харшлаа сайн оношлуулж, сайн эмчилгээ хийлгэх нь харшил даамжрах, хүндрэх байдлаас урьдчилан сэргийлэхэд маш чухал юм.                                                                                                               

Бид харшлын зуунд амьдарч байгаа болохоор харшилгүй нь харшлаас сэргийлж, харшилтай нь зөв эмчлүүлж, харшлаа сэдрээлгүй явах хэрэгтэй. Тэгвэл хүссэн ажлаа хийж, эрүүл байж, аз жаргалтай амьдрах болно.  

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Гашуунсухайт боомтод ажиллав
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Гашуунсухайт боомтод ажиллав
 
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.