Арилжааны банкнуудын энэ оны хагас жилийн санхүүгийн тайлантай танилцлаа. Банкнуудын тайлангаас онцлох зүйлсийг хүргэж байна.
Хаан банк
Хаан банк нь бусад арилжааны банкнуудаас хамгийн олон харилцагчтай, өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал, тус банк нь улсын хэмжээнд 548 салбар, 1275 АТМ- тэй. 2 сая 600 мянга гаруй харилцагчтай аж.
Нийт хөрөнгө
2022 оны хагас жилийн байдлаар Хаан банкны нийт хөрөнгө 13.5 их наяд /13,579,334/ төгрөгт хүрчээ. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 2.3 хувиар буурсан үзүүлэлт юм. Хаан банк нь банкны салбарын нийт хөрөнгийн 32.3 хувийг дангаар эзэлдэг.
Өөрийн хөрөнгө
Хаан банкны өөрийн нийт хөрөнгө нь 1.6 /1,660,104/ их наяд төгрөг байна.
Зээлийн хэмжээ
Хаан банк нь зээлийн хэмжээ энэ оны хагас жилд 8 их наяд /8,046,754/ төгрөгт хүрчээ. Үүнээс
-7 их наяд /7,755,656/ төгрөгийн хэвийн зээл
-217 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн зээл
-365 тэрбум төгрөгийн чанаргүй зээл,
-77 тэрбум төгрөгийн хойшлогдсон зээл байна.
Харин зээлд хуримтлуулж тооцсон хүүгийн авлага 96 тэрбум төгрөг байгаа бол, 312 тэрбум төгрөгийн эрсдэлийн сантай хэмээн тайланд тусгагджээ.
Өнгөрсөн оны мөн үед 6 их наяд төгрөг байсан нь энэ оны хагаст 8 их наяд төгрөг болж ийнхүү 32 хувиар өсжээ. Ингэснээр зээлийн хүүгийн орлого 29.8 хувиар өсөж, 516 тэрбум төгрөг болсон байна. Харин хүүгийн орлого 648.7 тэрбум төгрөг болж, 15 хувиар өсжээ.
Хадгаламжийн хэмжээ
Хаан банкны хадгаламжийн хэмжээ 6.4 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 20.2 буурсан байна.
Цэвэр ашиг
2.6 сая харилцагчтай Монгол Улсын хамгийн том арилжааны банкны цэвэр ашиг энэ жилийн эхний хагаст 70.7 хувиар өсөж, 224.6 тэрбум төгрөг болсон байна. Өнгөрсөн оны эхний хагаст эл банкны цэвэр ашиг 131.6 тэрбум төгрөг байжээ.
Төрийн банк
Төрийн банк нь төрөөс олгож буй үйлчилгээнүүдийг иргэдэд хүргэдэг. Монгол улсын хэмжээнд тэтгэвэр болон 100 гаруй төрлийн нийгмийн халамж олгох ажлын 80 гаруй хувийг дангаар гүйцэтгэдэг. 1.9 сая харилцагч, 495 салбар, 347 АТМ-ээр дамжуулан үйл ажиллагаагаа явуулдаг.
Нийт хөрөнгө
2022 оны хагас жилийн байдлаар Төрийн банкны нийт хөрөнгө 3.9 их наяд /3,900,697.3/ төгрөг байна. Энэ нь өмнөх жилийнхтэй харьцуулахад өөрчлөлт ороогүй үзүүлэлт юм.
Өөрийн хөрөнгө
Төрийн банкны өөрийн хөрөнгө 446 / 446,704.8/ тэрбум төгрөг байна.
Хадгаламжийн хэмжээ
Тус банкны хадгаламжийн хэмжээ энэ оны эхний хагаст 2 их наяд төгрөг гэж тайланд тусгагджээ.
Зээлийн хэмжээ
Төрийн банкны зээлийн хэмжээ энэ оны хагас жилд 11.8 хувиар өсөж, 2.3 их наяд /2,323,859.1/ төгрөгт хүрчээ.
-2 их наяд /2,230,478.9/ төгрөгийн хэвийн зээл
-208 тэрбум төгрөгийн чанаргүй зээл
-46 тэрбум төгрөгийн анхаарал хандуулах зээл
-10 тэрбум төгрөгийн хойшлогдсон зээл байна.
Харин зээлд хуримтлуулж тооцсон хүүгийн авлага 35 тэрбум төгрөг байгаа бол, 185 тэрбум төгрөгийн эрсдэлийн сантай хэмээн тайланд тусгагджээ.
Цэвэр ашиг
Төрийн банкны хүүгийн орлого оны эхний хагаст 28.8 хувиар өсөж, 111.2 тэрбум төгрөг болжээ. Улмаар тус банкны цэвэр ашиг өнгөрсөн оны эхний хагасаас 125.2 хувиар өсөж, 69.8 тэрбум төгрөгт хүрсэн байна.
Худалдаа хөгжлийн банк
Худалдаа хөгжлийн банк нь Монгол Улсын ууган арилжааны банк юм. Гадаадын томоохон банк санхүүгийн байгууллагуудтай хамтран бизнесийн зээл олгодог. Монгол Улсын гадаад төлбөр тооцооны 78 хувийг дангаар эзэлдэг. 500 мянган харилцагч, 91 салбар, 283 АТМ-ээр дамжуулан үйл ажиллагааг явуулдаг.
Нийт хөрөнгө
Худалдаа хөгжлийн банкны нийт хөрөнгийн хэмжээ 9.3 их наяд /9,383,359,608/ төгрөгийн хөрөнгөтэй. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 800 сая төгрөгөөр өссөн үзүүлэлт юм.
Өөрийн хөрөнгө
Тус банкны өөрийн хөрөнгө нь 1 их наяд /1,119,507,575/ төгрөг аж.
Зээлийн хэмжээ
-4.3 их наяд /4,388,682,657/ төгрөгийн хэвийн зээл
-674 тэрбум төгрөгийн чанаргүй зээл
-4.3 тэрбум төгрөгийн хойшлогдсон зээл байна.
Харин зээлд хуримтлуулж тооцсон хүүгийн авлага 380 тэрбум төгрөг байгаа бол, 536 тэрбум төгрөгийн эрсдэлийн сантай хэмээн тайланд тусгагджээ.
Цэвэр ашиг
Худалдаа хөгжлийн банкны цэвэр ашиг оны эхний хагас жилд 149 тэрбум төгрөгт хүрчээ. Уг банкны хүүгийн орлого өнгөрсөн онд 26.1 тэрбум төгрөг байсан. Харин энэ оны эхний хагаст 51.9 тэрбум төгрөгт хүрснээр хүүгийн бус орлогыг 133.8 хувиар өсжээ.
Хас банк
Хас банк нь Монгол улсын банк, санхүүгийн салбарт нэг байгууллага эсхүл хувь хүн давамгайлаагүй эрүүл бүтэцтэй банк юм. Нэг сая харилцагчтай, 78 салбар, 360 АТМ-ээр дамжуулан үйл ажиллагааг явуулдаг.
Цэвэр ашиг
Хас банк энэ оны эхний хагас жилд 48.9 тэрбумын ашигтай ажиллажээ. Харин 172 тэрбумын хүүгийн орлого олсон хэмээн тайланд тусгагджээ.
Зээлийн хэмжээ
-1.8 их наяд /1,895,871/ төгрөгийн хэвийн зээл
-68 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн зээл
-76 тэрбум төгрөгийн чанаргүй зээл,
-7 тэрбум төгрөгийн хойшлогдсон зээл байна.
Харин зээлд хуримтлуулж тооцсон хүүгийн авлага 26 тэрбум төгрөг байгаа бол, 86 тэрбум төгрөгийн эрсдэлийн сантай хэмээн тайланд тусгагджээ.
Өөрийн хөрөнгө
Өмнөх оны эхний хагас жилд Хас банкны өөрийн хөрөнгө 301 тэрбум төгрөг байсан бол энэ жилийн эхний хагаст 432 тэрбум төгрөг болж нэмэгджээ.
Нийт хөрөнгө
Хас банкны нийт хөрөнгийн хэмжээ 3.4 их наяд /3,494,702/ төгрөгт хүрчээ. Энэхүү үзүүлэлт нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад өөрчлөлт ороогүй гэж хэлж болохоор байна.
Голомт банк
Голомт банк нь дотоодын кредит картын 36 хувь, алтны арилжааны 54 хувь, гадаад баталгааны 73 хувийг тус тус эзэлдэг. 800 мянган харилцагчтай, 101 салбар, 176 АТМ-ээр дамжуулан үйл ажиллагаагаа явуулдаг.
Цэвэр ашиг
Голомт банк өнгөрсөн жил 26 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бол энэ жилийн эхний хагаст 57 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Энэ нь өмнөх оны эхний хагастай харьцуулбал 6.8 дахин өссөн үзүүлэлт юм.
Зээлийн хэмжээ
-3.4 их наяд /3,425,202/ төгрөгийн хэвийн зээл
-266 тэрбум төгрөгийн чанаргүй зээл,
-15 тэрбум төгрөгийн хойшлогдсон зээл байна.
Харин зээлд хуримтлуулж тооцсон хүүгийн авлага 41 тэрбум төгрөг байна.
Өөрийн хөрөнгө
Голомт банкны өөрийн хөрөнгө оны эхний хагаст 133 тэрбумаар төгрөгөөр нэмэгдсэн байна. Ингэснээр тус банкны өөрийн нийт хөрөнгө 715 тэрбум төгрөгт хүрлээ.
Нийт хөрөнгө
Тус банкны энэ оны эхний хагас жилийн тайланд нийт хөрөнгийн хэмжээг 8.5 их наяд төгрөг хэмээн тусгажээ.
"Дүгнэлт"
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны томоохон банкнуудын 2022 оны хагас жилийн санхүүгийн тайлантай танилцлаа. Ингэхэд Хаан банк хамгийн их буюу 224.6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бол Төрийн банк 69.8 тэрбум төгрөг, Худалдаа хөгжлийн банк 149 тэрбум төгрөг, Голомт банк 57 тэрбум төгрөг, Хас банк хамгийн бага буюу 48.9 тэрбум төгрөгийн тус тус ашигтай ажиллажээ.
Мөн арилжааны банкнуудын нийт хөрөнгийн хэмжээгээр Хаан банк тэргүүлж байна. Тодруулбал , хаан банкны нийт хөрөнгө 13.5 их наяд төгрөг, Төрийн банк 3.9 их наяд төгрөг, Худалдаа хөгжлийн банк 9.3 их наяд төгрөг, Хас банк 3.4 их наяд төгрөг, Голомт банк 8.5 их наяд төгрөгийн хөрөнгөтэй хэмээн санхүүгийн тайландаа тусгажээ.