Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөнгөлөлттэй эмийг A, B, C, D ангиллаар олгох журам хэрэгжинэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 33 секунд

ЭМДЕГ: Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад 12 төрлийн 33 эмийг нэмж бүртгэлээИргэдэд хөнгөлөлттэй эмийн үйлчилгээг ойртуулах, хүндрэл чирэгдэлгүй хүргэх, хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд өнгөрсөн онд Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, бүх шатны эрүүл мэндийн байгууллагын эмч хөнгөлөлттэй эмийн цахим жорыг бичих боломжтой болсон.

Өмнө нь зөвхөн өрх, сум, тосгоны буюу анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч нарын бичсэн эмийг хөнгөлөлттэй олгодог байсан бол уг хуулийн зохицуулалтын хүрээнд бүх шатны эрүүл мэндийн байгууллагын эмч нар ч олон улсын эмнэлзүйн удирдамж, ангиллын дагуу эм бичих боломжтой болсон.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны долоодугаар сарын 04-ний өдрийн "Эмийн жагсаалт шинэчлэн батлах тухай" 11 дүгээр тогтоолын IV зүйлд тухайн эмийг бичих эрхтэй эмчийн ангиллын дагуу бичихийг үүрэг болгосон юм. Уг тогтоолд:

  • А, В ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд,
  • С ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлэгүүд,
  • D ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулагдсан.

Уг заалтыг 2022 оны есдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлж эхлэхээр холбогдох албаныхан бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

“Худалдагч охин” МУСК “New York Asian Film Festival 2022” наадмаас ШИЛДЭГ КИНО шагналыг хүртлээ
“Худалдагч охин” МУСК “New York Asian Film Festival 2022” наадмаас ШИЛДЭГ КИНО шагналыг хүртлээ
 
Маргааш 23:00 цагаас Толгойт-Баянхошуу чиглэлийн замыг гурав хоног хааж, засна
Маргааш 23:00 цагаас Толгойт-Баянхошуу чиглэлийн замыг гурав хоног хааж, засна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.