
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрүүл мэндийн даатгалын сангийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Энэ үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар "Эрүүл мэндийн салбарын хамгийн том “хорт хавдар” бол Эрүүл мэндийн даатгалын сан болсон байна. ЭМДС-ийн санхүүжилт доголдсоноос үүдэж иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чадахгүйд хүрч байгаа тул уг сангийн зарцуулалтад хяналт шалгалт хийхийг холбогдох газруудад үүрэг болгож байна" гэв.