Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Оршуулгын тэтгэмжийг нэмэгдүүлж, 2 сая болголоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл өнөөдөр /2022.08.01/ хуралдлаа. Хурлаар Оршуулгын тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай, Нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагын 2022 оны хүлээгдэж буй гүйцэтгэл, 2023 оны төсвийн төслийн санал, мөн 2024-2025 оны төсвийн төсөөллийн танилцуулга гэсэн асуудлыг хэлэлцсэн юм.

Энэ үеэр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан оршуулгын тэтгэмж болон Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан нас барагчийн ар гэрт олгох тэтгэмжийн хэмжээг 2 сая /2,000,000/ төгрөг болгон шинэчлэн тогтоож, ирэх 2023 оны нэгдүгээр сараас эхлэн мөрдөхөөр боллоо.

Оршуулгын тэтгэмжийн хэмжээг өмнө нь:

2002 онд Засгийн газрын шийдвэрээр 148,500 төгрөг

2009 онд НДҮЗ-ийн шийдвэрээр 300,000 төгрөг

2013 онд НДҮЗ-ийн шийдвэрээр 620,000 төгрөг

2016 онд НДҮЗ-ийн шийдвэрээр 1,000,000 төгрөгөөр тогтоож байсан.

УПЕГ: Авлигын хоёр хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүллээ
УПЕГ: Авлигын хоёр хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүллээ
 
Маргааш 23:00 цагаас Толгойт-Баянхошуу чиглэлийн замыг гурав хоног хааж, засна
Маргааш 23:00 цагаас Толгойт-Баянхошуу чиглэлийн замыг гурав хоног хааж, засна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.