Прокурорын байгууллага долдугаар сарын 25-29-ний өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 22 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 273 даалгавар бичгээр өгчээ.
Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 13 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хяналтын харьяа байгууллагуудад таван шаардлага бичиж хүргүүлсэн байна.
Мөн мөрдөн байцаалтын 1,901 хэрэгт хяналт тавьж, 235 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэв. Тодруулбал,
- Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 134
- Өмчлөх эрхийн эсрэг 101
- Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 18
- Хүрээлэн байгаа орчны эсрэг 4
- Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг 3
- Хүний амьд явах эрхийн эсрэг нэг хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Мөн хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг болон нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг тус бүр 8, эдийн засгийн, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг болон авлигын тус бүр хоёр хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.