Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Он гарснаас хойш 17 том хүн, долоон хүүхэд усанд эндэж амь насаа алджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 48 секунд

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх, гамшгаас урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан тэргүүн дэд дарга Д.Мөнхсайхан нийслэлийн удирдах ажилтнуудад дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр, "Нийслэлийн хэмжээнд он гарснаас хойш объектийн гал түймэр 1223, ой хээрийн түймэр тав, аврах ажиллагааны 122 дуудлагатай ажилласан. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 28.1 хувийн өсөлттэй үзүүлэлт юм. Долоодугаар сарын 25-ны өдөр нийслэлд их хэмжээний аадар бороо орсны улмаас Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 61-ийн гарам орчимд 50 гаруй айлын хашаанд ус орж, гурван айлын гэр, 20 гаруй айлын хашаа нурсан. Онцгой байдлын ажилтнууд шуурхай ажиллаж, усанд боогдсон долоон иргэнийг аварсан юм. Баянзүрх дүүргийн 13,16,17,38 дугаар хорооны нутагт аадар борооны улмаас гэр хорооллын айл өрхийн гэр хашаа, байшин, нүхэн жорлон, албан байгууллагын зоорийн давхар усанд автсан дуудлагаар ажилласан. Дээрх газруудад мэргэжлийн байгууллагууд хамтран ажилласны дээр нурсан айлыг нүүлгэх, хог хаягдлыг зөөвөрлөх, орчныг ариутган халдваргүйжүүлэх ажлыг зохион байгуулж байна" гэв.

Мөн он гарснаас хойш долоодугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд усны ослын 38 дуудлага бүртгэгдэж, 78 хүний амь насыг авран хамгаалсан бол 17 том хүн, долоон хүүхэд усанд эндсэн байна.

Жимс түүхээр гараад сураггүй болсон эмэгтэйг эсэн мэнд олжээ
Жимс түүхээр гараад сураггүй болсон эмэгтэйг эсэн мэнд олжээ
 
“PLAY TIME” хөгжмийн наадмын үеэр хулгайд алдагдсан 15 гар утсыг хилээр нэвтрүүлж, худалдахыг завджээ
“PLAY TIME” хөгжмийн наадмын үеэр хулгайд алдагдсан 15 гар утсыг хилээр нэвтрүүлж, худалдахыг завджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.