Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуугаар голын усанд сэлэх гэж ороод амь насаа алджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Туул голын эрэгт амарч байсан дөрвөн хүний нэг согтуугаар голд сэлэх гэж ороод амь насаа алдсан харамсалтай хэрэг өнгөрөгч баасан гарагт гарчээ.

Энэ тухай дуудлага мэдээлэл 2022.07.29-ны өдрийн 15:48 цагт ОБГ-т ирсэн бөгөөд Нийслэлийн аврах ангийн алба хаагчид Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн М /31 настай, эрэгтэй/-г уснаас эрэн хайх ажиллагааг эхлүүлэн 15 удаагийн шумбалт хийж, осолдсон газраас баруун зүгт 24 км-т тус дүүргийн 11 дүгээр хороо “Зэл" амралтын газрын зүүн хойд талд “Туул" голын салаанд хайргадсан байсан цогцсыг олж гарган, тус дүүргийн Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Иймд аялал зугаалгаар явахдаа иргэд та бүхэн согтууруулах ундааны зүйлийг тохируулан хэрэглэх, мөн гол усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

КОНСУЛЫН АЛБА: Мьянмар, Вьетнам зэрэг улсуудад зорчиж буй иргэд гэмт хэргийн хохирогч болох тохиолдол гарч байна
КОНСУЛЫН АЛБА: Мьянмар, Вьетнам зэрэг улсуудад зорчиж буй иргэд гэмт хэргийн хохирогч болох тохиолдол гарч байна
 
ЦУОШГ: Өнөө шөнө төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас орно
ЦУОШГ: Өнөө шөнө төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас орно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.