Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Билэгтсайхан: Омикроны BA.5 хувилбараар өвдсөн хүн дахин халдвар авах тохиолдол байна

Огноо
Унших
1 минут 7 секунд
Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ, ХӨСҮТ-өөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Т.Билэгтсайхан дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "Манай улсад омикроны шинэ хувилбарын тохиолдлын тоо өдрөөс өдөрт ихсэж байна. ПСР шинжилгээгээр эерэг эзлэх хувь 14.5 болж өмнөх долоо хоногоос өссөн үзүүлэлттэй байгаа. Хувилбарын тандалтын шинжилгээг хийхэд BA5 хувилбар давамгайлж байна. Энэ хувилбарын нууц үе 2.4 хоног, нийт халдварын авч буй хүмүүсийн 3/4 нь анх удаа, 1/4 нь давтан халдвар авсан тохиолдлууд байгаа юм. Омикроны BA5 хувилбараар өвдсөн хүн дахин халдвар авах тохиолдол байна.

Халдварт хамгийн их өртөж байгаа нь 18-39 насны иргэд байна. Бусад насны бүлгүүдээс халдварт өртөх эрсдэл нь 1.3 дахин их байгаа" гэв.

Гар аргаар алт олборлож байсан иргэн НАС БАРЖЭЭ
Гар аргаар алт олборлож байсан иргэн НАС БАРЖЭЭ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.