Гар аргаар алт олборлож байсан иргэн нурангид даруулж амиа алджээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 16-ын даваа гэх газар бичил уурхайд гар аргаар алт олборлож байсан иргэн шороонд даруулсан тухай дуудлага тус сумын цагдаагийн хэсгээс энэ сарын 28-нд ирсэн байна. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын албан хаагчид очиход орхигдсон дөрвөн метрийн гүн цооногт хууль бусаар алт олборлож байсан иргэн шороонд дарагдаж нас барсан байжээ. Нас барсан иргэнийг цогцсыг Хүдэр сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн байна.
Гар аргаар алт олборлож байсан иргэн НАС БАРЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.