Төв аймгийн Заамар сум, Булган аймгийн Бүрэг хангай суманд тус тус үйл ажиллагаагаа явуулдаг "Эко Алтан Заамар" ХХК-ийн уурхайд осол гарч, 4 хүний амь эрсдэж байв. Уг ослын дараахан тэд нэрээ “Бүрдэл майнинг” болгон өөрчилсөн.
Тэгвэл уг компани нь усны стандартаас хэтэрсэн бохир усыг удаа дараа Туул голд нийлүүлсэн гэж Туул голын сав газрын захиргаанаас мэдэгдлээ. Тиймээс голын ус бохирдуулсан тус компанийн ус ашиглах эрхийг цуцлах үүргийг БОАЖ-ын сайд үүрэг болгожээ. БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “БҮРДЭЛ МАЙНИНГ” гэх компани усны стандартаас хэтэрсэн бохир усыг удаа дараа Туул голд нийлүүлсэн. Хэрвээ энэхүү үйлдэл дахин давтагдвал Усны тухай хуульд заасны дагуу ус ашиглах эрхийг цуцлахыг Туул голын сав газрын захиргаа Tuul River Basin Authority наас анхааруулжээ.
Удаа дараа үйлдэлд дахин анхааруулахгүй!
Гол мөрөнд бохир усаа нийлүүлж байгаа нь хүн амын эрүүл мэндэд шууд заналхийлсэн үйлдэл шүү. Цуцлаад зогсохгүй хохирлыг нэхэмжлэх хэрэгтэй" хэмээжээ.