Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сонгинохайрхан дүүрэгт 550 хүүхдийн гурван цэцэрлэг ашиглалтанд орно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 7 секунд

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 2022-2023 оны хичээлийн жилд 10, 24, 31 дүгээр хороодод нийт 550 хүүхдийн шинэ цэцэрлэг, 16, 19 дүгээр хороодод 350 хүүхдийн цэцэрлэгийн өргөтгөл шинээр ашиглалтад ороход бэлэн болжээ.

Мөн сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг хүртээмжтэй болгох үүднээс дөрвөн байрыг худалдан авах, гурван байршилд түрээслэхээр төлөвлөөд байгаа аж.

Эдгээр байршлын нэг болох 33-р хорооны 180 хүүхдийн хүчин чадалтай түрээсийн цэцэрлэгтэй Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай болон бусад холбогдох албаныхан ажиллаж, зарим шийдвэрүүдийг гаргалаа.

Мөн Содон хороололд 400 ортой хүүхдийн цэцэрлэг худалдан авахаар болсон бөгөөд. тухайн түрээсийн барилгын тохижилтын ажлыг бүрэн шийдэх, бусад цомцог цэцэрлэг, түрээсийн байр, содон хороолол доторх 400 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн барилгыг худалдан авч хамрагдалтыг 100 хувь болгох шийдвэрт хүрлээ.

Сонгинохайрхан дүүргийн хувьд 2021-2022 оны хичээлийн жилд төрийн өмчийн 26, төрийн бус 8, нийт ерөнхий боловсролын 33 сургуульд 60 мянга гаруй сурагчид хичээллэж байна. Харин 60 цэцэрлэгт сургуулийн өмнөх насны 25 мянга гаруй хүүхэд хамрагдаж байгаа. Энэ жил 4800 гаруйгаар орыг нэмэгдүүлж хамрагдалтыг 92,3 хувьд хүргэхээр ажиллаж байна.

Сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд 2009-2021 онуудад 320-960 хүүхдийн суудалтай ерөнхий боловсролын 11 сургууль, 8 өргөтгөл, 2 дотуур байр шинээр баригдсанаар сургуулийн суудлын тоо 9620-аар нэмэгдсэн.

2021 онд БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 26 дугаар хороонд 920 хүүхдийн хүчин чадалтай 152 дугаар сургууль, 27 дугаар хороонд 640 хүүхдийн 154 дүгээр сургууль, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 122 дугаар сургуулийн 640 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөлийн барилга тус бүр шинээр ашиглалтад орсноор, суудлын тоо 2200-аар нэмэгдээд байна. Түүнчлэн Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 74 дүгээр сургуулийн 70 хүүхдийн ортой дотуур байр ашиглалтад ороод байна.

Одоогийн байдлаар улсын төсвийн хөрөнгөөр 62 дугаар сургуулийн 640 хүүхдийн суудалтай барилгын өргөтгөл, улсын төсвийн хөрөнгөөр 32 дугаар хороонд баригдаж буй 640 хүүхдийн суудалтай 150 дугаар шинэ сургуулийн барилга, улсын төсвийн хөрөнгөөр 76 дугаар сургуулийн 320 хүүхдийн суудалтай өргөтгөл барилгын ажлууд санхүүжилтээс болоод гацсан байгаа гэдгийг дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай уламжиллаа.

Энэхүү барилгуудын төсвийг яаралтай шийдвэрлэн өгч, ашиглалтад оруулна гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хэллээ.

“Богд хааны ордон музей”-г 2.6 тэрбум төгрөгөөр сэргээн засварлана
“Богд хааны ордон музей”-г 2.6 тэрбум төгрөгөөр сэргээн засварлана
 
ЦЕГ: Автобусны ослын улмаас 2 хүн нас барж,  22 иргэн гэмтсэн
ЦЕГ: Автобусны ослын улмаас 2 хүн нас барж, 22 иргэн гэмтсэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.