Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Түүхэн дэх хамгийн том ягаан алмазыг оллоо

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 11 секунд

Энэхүү ховор ягаан алмаз нь 170 карат, 34 грамм жинтэй ба сүүлийн 300 жилд олдсон хамгийн том алмаз гэж тооцогддог байна. Анголын уурхайгаас олж авсан "Луло сарнай" хэмээн нэрлэжээ. Энэ нь 185 каратын Дариа-и-Нураас хойш олборлосон хамгийн том ягаан алмаз бөгөөд Ираны титэм эрдэнийн тоонд багтаж байна.

"Луло олдсон нь Анголыг дэлхийн тавцанд чухал тоглогч гэдгийг харуулсаар байна" гэж Анголын эрдэс баялгийн сайд Диамантино Азеведо хэлэв. Тус алмаз Австралийн Лукапа Даймонд компани болон Анголын засгийн газрын хамтарсан компани болох Луло уурхайгаас олдсон тав дахь том алмаз гэнэ.

Өмнө нь ижил төстэй алмазыг хэдэн арван сая доллараар худалдаж авч байсан бөгөөд Ягаан од гэгддэг алмаз нь 2017 онд Хонконгийн дуудлага худалдаагаар 71.2 сая доллараар зарагдсан байна.

Эх сурвалж: BBC

НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
 
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд МАРГААШ ТОДОРНО
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд МАРГААШ ТОДОРНО
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.