Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАН-ын хормойноос зүүгдсэн тэтгэврийн хөгшин буюу төрөөс “төрсөн“ тэрбумтан Х.БАДАМСҮРЭН

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
7 минут 33 секунд


МАН-ын моданаас гардаггүй хэдэн хөгшин бий. Жагсаалт Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Н.Багабанди гээд хөврөх бол “Эрдэнэт”-ээр овоглодог Х.Бадамсүрэнгээр цааш үргэлжилнэ.

Х.Бадамсүрэнгийн хувьд төрийн албанд насаараа зүтгэсэн. Тэр хэрээрээ МАН-аас багагүй шан хүртэж ирсэн. Үүнийг ч түүний өнгөрснийг өгүүлэх намтар хийгээд хөрөнгө орлогийн мэдүүлэг гэрчилдэг.


Юутай ч МАН-ын арыг бат дааж ирсэн түүнийг 2016 онд Монголын ганц саалийн үнээ гэгддэг "Эрдэнэт" үйлдвэрийн даргаар томилж байв. Яг тэр цаг үед МАН-ын Их хурал болсон. Уг хуралд тэрбээр хүүтэйгээ оролцсон нь дараагийн үеэ бэлдэж буй гэх хардлагад өртөж, багагүй шүүмжлэлд өртөж байв. Гэвч энэ таамаг биелэлээ олоогүй. Шалтгаан нь "хэцүү нэрт"-тэй холбоотой гэх.

Гэсэн хэдий ч аз од нь гийсэн хүн гэвэл Х.Бадамсүрэнг нэрлэхээс аргагүй.

Учир нь Геологи, уул уурхайн үйлдвэрийн яаманд уул уурхайн хэлтсийн мэргэжилтээс "Эрдэнэт"-ийн босс хүртлээ дэвшсэн. Одоо бүр томрох нь тодорхой, баяжих нь баараггүй боллоо.
Энэ нь "Эрдэнэс Монгол" ХК-ийн Зэс, металлын группийн даргаар томилох шийдвэрийг 2022 оны долдугаар сарын 6-ны өдөр гарсантай холбоотой. Өөрөөр хэлбэл, уг группийн харъяанд "Эрдэнэс Таван Толгой", "Монголросцветмет", "Эрдэнэт" үйлдвэр зэрэг ТӨҮГ-ууд шилжиж байгаа аж.

Х.БАДАМСҮРЭН ӨДГӨӨ 67 НАСТАЙ


Дээр хэлсэнчлэн тэтгвэрт гарах нас нь хэдийнэ болчихоод бүр хэтэрчихээд байхад тэтгэвэрт суудаггүй, төрийн халааснаас зүүгддэг хэдэн "бурхи" байдаг. Тэдний нэг нь Х.Бадамсүрэн. Тэрбээр 1955 онд Өмнөговь аймгийн Хүрмэн суманд төрсөн. Өдгөө 67 настай. Монгол Улсын хуульд тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 гэж заасан. Гэвч Х.Бадамсүрэнд энэ хууль үйлчилдэггүй. Тиймдээ ч тэтгэврийн нас нь хэтэрсэн атал "Эрдэнэт" үйлдвэрийн даргаар очсон.

Цаашлаад Монголын бүхий л баялагийг атгах группийн "босс"-оор томилох шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Б.Энх-Амгалан тэргүүтэй нөхөд гаргасан.

Эндээс л Монголын хууль цааз хэнд нь үйлчлээд хэнийх нь өмнө бохирдог болохыг харж болохоор байгаа юм.
Хамгийн хачирхалтай нь, түүнийг дэвшүүлсэн тушаал гарчихаад байхад "Эрдэнэт" үйлдвэрийн даргын суудлаа өгсөнгүй. Харин ч хавсран гүйцэтгэж буй бололтой. Үүнийг ч хэвлэлээр бичээд эхэлж.

Түүнчлэн түүнийг "баялагийн босс" болж дэвшсэний дараа түүний орыг ТӨБЗГ-ын Б.Цэнгэл дарга залгамжлах тухай яриа гараад хэд хонолоо. Засгаас батлаад тогтоосон шийдвэр гаргаагүй ч олны яриа оргүй гэдэг үг бий.
Хэрэвзээ энэ үнэн бол "Эрдэнэс Монгол" компаниас эхлээд "Эрдэнэт" үйлдвэр МАН-ын моданаас гардаггүй тэтгэврийн хөгшчүүдийн гарт очих нь.

Учир нь Б.Цэнгэл дарга нь 1968 онд төрсөн. Өөрөөр хэлбэл, тэрбээр тун удахгүй тэтгэврийн насанд хүрнэ. Аз, од нь байвал 60 хүртлээ төрд зүтгэх боломж бий. Гэсэн ч хуульд заасан тэтгэврийн гэдэг тодотгол түүнд шагнал болж очиход жил хүрэхгүй хугацаа үлдээд байгаа юм.

ТӨРӨӨС "ТӨРСӨН" ТЭРБУМТАН

Тэтгэврт "суухгүй" гэж, залууст боломж "олгохгүй" гэж МАН-ын хормойноос зүүгдсэн тэрбээр 2020 онд 1 тэрбум 688 сая төгрөгийн орлоготой байсан бол 2021 онд 405 сая төгрөг болж орлого нь буурсан. Түүнчлэн 2.9 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хаус, орон сууцтай бол 408 сая төгрөгийн мал, 60 сая төгрөгийн газар, 125 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл, 764 сая төгрөгийн хадгаламж, 1.7 тэрбум төгрөгийн өртэй гэжээ.


Хөрөнгө орлогийн эл мэдүүлгээс Х.Бадамсүрэнг хэр хөрөнгө чинээтэй, баян болохыг харсан байх.

Түүний хувьд насаараа буюу 40 жил шахам төрийн албанд ажилласан. Үүнээс дөрвөн жилд нь УИХ-ын гишүүнээс сонгогдож байсан. Үүнээс өөрөөр бизнес эрхлэж байсан гэх мэдээлэл хэвлэлийнхэнд байдаггүй. Тиймээс л хаанаас, хэрхэн яаж ийм их хэмжээний хөрөнгө босгов гэдэг тун сонин асуулт.

Даанч үүнд тэрбээр хариулж, тайлбарлаж байсан удаагүй. Ингэж асуусансан нь ч нэгээхэн үгүй. Үүний шалтгаан нь МАН-ын арыг хамгаалдаг, эргүүлээд эрх баригчдын хамгаалалтад байдаг болохоор тэр байх. Үүнийг нь ч Монголын бүх баялагийг атгах болсноос нь харж болно.

ТЭТГЭВРИЙН НАСНЫ ДЭЭД ХЯЗГААРТ ХҮРСЭН ТЭРБЭЭР

ИЙМ БОЛОВСРОЛ, АЖЛЫН ТУРШЛАГАТАЙ

Тэрбээр
1974 онд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ерөнхий боловсролын сургууль,
1980 онд ЗХУ-ын /хуучин нэрээр/ Эрхүүгийн Политехникийн дээд сургуулийг,
1988 онд ЗХУ-ын /хуучин нэрээр/ Өнгөт төмөрлөгийн салбарын удирдах ажилтны институтын удирдлагын дээд курсыг,
1993 онд АНУ-ын Колорадо мужийн Боулдер хотын Эдийн засгийн дээд сургуулийг тус тус төгссөн.
1985 онд ОХУ-д уул уурхайн салбарын удирдлага чиглэлээр,
1997 онд АНУ-ын Колорадо мужийн Денвер хотод гадаад хэлний чиглэлээр тус тус мэргэжил дээшлүүлсэн. Уул уурхайн инженер-маркшейдер мэргэжилтэй. Техникийн шинжлэх ухааны доктор зэрэгтэй. Орос, англи хэлний мэдлэгтэй.
Ажлын туршлагын хувьд
1980-1987 онд Геологи, уул уурхайн үйлдвэрийн яаманд Уул уурхайн хэлтсийн мэргэжилтэн, Уул уурхайн салбарын ерөнхий инженер бөгөөд Уул уурхайн үйлдвэрийн хэлтсийн дарга,
1987-1989 онд Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрийн яаманд Уул уурхайн салбарын ерөнхий инженер бөгөөд Хамтарсан үйлдвэрийн хэлтсийн дарга,
1989-1991 онд Хэнтий аймгийн Хэрлэн хорооны Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх захиргааны дарга,
1989-1994 онд Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрт Захирлын нэгдүгээр орлогч,
1994-2006 онд Монгол-Оросын хамтарсан Монголросцветмет нэгдэлд Ерөнхий захирал,
2007-2008 онд Үйлдвэр, худалдааны яаманд Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн газрын дарга,
2008-2012 онд Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байсан.
2012 оны 8 дугаар сараас Монголын уул уурхайн танхим, Монголын жоншны холбоо, Уул уурхай, металлургийн томоохон төслүүдийн Ерөнхийлөгч, тэргүүн, зөвлөх,
2014 оноос Монгол Ардын намын даргын зөвлөх,
2015 оноос Аж үйлдвэрийн яамны дэргэдэх Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийн төслийн нэгжийн захирал
2016 оноос уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийн Ерөнхий захирал
2022 оноос "Эрдэнэс Монгол" ХК-ийн Зэс, металлын группийн дарга

БИЧЛЭГ: С.В.Лавровыг айлчлахад Африкчууд ингэж хүндэтгэл үзүүлэн угтжээ
БИЧЛЭГ: С.В.Лавровыг айлчлахад Африкчууд ингэж хүндэтгэл үзүүлэн угтжээ
 
Б.Жавхлан: Тойргийн гишүүд тойрогтоо мөнгө нэхэж Засгийн газарт шаардсан зүйл огт болоогүй
Б.Жавхлан: Тойргийн гишүүд тойрогтоо мөнгө нэхэж Засгийн газарт шаардсан зүйл огт болоогүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.