Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тусгай зөвшөөрөл хууль бусаар “олгосон“ Дундговь аймгийн эрх бүхий албан тушаалтнуудыг шалгаж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 21 секунд

Экологийн цагдаагийн албанаас хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр жонш болон түгээмэл тархацтай ашигт малтмалын үйл ажиллагаанд дүн шинжилгээхэд нэр бүхий аж ахуйн нэгж нь ашигт малтмалын илэрцтэй газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хууль бусаар гаргуулан, түүгээр халхавчлан ашигт малтмал олборлож их хэмжээний жонш эргэлтэд оруулж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй үйлдлийг илрүүлэн шалгаж байна.

Тухайлбал Дундговь аймгийн Өлзийт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Уушиг уул” гэх газарт түгээмэл тархацтай ашигт малтмал хайх тусгай зөвшөөрөлтэй талбайд нэр бүхий аж ахуйн нэгжийн захирал нь урд өмнө ял шийтгэл эдэлж байсан этгээдүүдтэй бүлэглэн техник, хэрэгсэл ашиглаж хууль бусаар их хэмжээний жонш олборлосон, Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасны дагуу бүрдүүлэх бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн зэрэг үйлдлүүдийг тогтоон хэргийн газрын үзлэг хийн, гэрчүүдээс мэдүүлэг авч, техник хэрэгслийг битүүмжилж, холбогдох баримт бичгийг хураан авсан.

Дээрх аж ахуйн нэгжтэй холбоотой түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хууль бусаар олгосон, хууль бус үйл ажиллагаанд хамтран оролцсон байж болзошгүй үндэслэлээр Дундговь аймгийн эрх бүхий албан тушаалтнуудаас мэдүүлэг авч, тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд хяналт тавихтай холбоотой баримт бичгийг хураан авч шалгалтын ажиллагааг явуулж байна

Дээрх албан тушаалтнуудаас Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан эрхээ хэрэгжүүлээгүйн улмаас байгаль орчинд их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг болон Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах ашиглах гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм.

УНААЧ ХҮҮХДҮҮД: Араас “нэхэж” буй морьдыг гялгар уут хийсгэж үргээ гэж уяач ХЭЛСЭН
УНААЧ ХҮҮХДҮҮД: Араас “нэхэж” буй морьдыг гялгар уут хийсгэж үргээ гэж уяач ХЭЛСЭН
 
ШҮҮХ: “Гацуурт“-ын Л.Чинбатыг ХУД-ийн нутаг дэвсгэрээс гарахыг 2 сарын хугацаанд хориглолоо
ШҮҮХ: “Гацуурт“-ын Л.Чинбатыг ХУД-ийн нутаг дэвсгэрээс гарахыг 2 сарын хугацаанд хориглолоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.