Японы ерөнхий сайд асан Шинзо Абэ халдлагад өртөн нас бараад удаагүй байгаа билээ.
Түүний бэлэвсэн эхнэр болох Акиа Абэ Токио хотод автомашины осолд орсон байна. Бэртэж гэмтсэн хүн байхгүй гэдгийг BBC агентлаг мэдээллээ.
Акиа Абэ болон түүний бие хамгаалагчдын суусан машины араас дагалдаж явсан цагдаагийн машин нь мөргөжээ. Тухайн осол нь цагдаагийн машины анхаарал болгоомжгүй байдлаас үүссэн гэдгийг холбогдох эх сурвалж хэлсэн байна.
Эх сурвалж: BBC