Сүхбаатар аймгийн 80 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарим улстөрч, урлаг соёл болон боловсролын салбарын эрхмүүдийг шагнах зарлиг гаргажээ. Тодруулбал, Монгол Улсын гавьяат эдийн засагч Ч.Улаан, УИХ-ын гишүүн асан, Монгол Улсын гавьяат барилгачин Р.Буд, Ерөнхий сайд асан Сү.Батболд, Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ, СГЗ Ай.Төмөр-очир, УИХ, Засгийн газрын гишүүн асан, олноо "Монгол багш" хэмээн алдаршсан Д.Жавзандорж, "Моннис" группийн ерөнхийлөгч, ТУЗ-ийн дарга Б.Чулуунбаатар болон "Монголын хадгаламжийн корпораци"-ийн захирал Х.Гэрэлт-Од нарыг нарт Сүхбаатарын одон гардууллаа.
Мөн жүжигчин Х.Ганхуягт гавьяат жүжигчин цолоор шагнасан байна.