Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗХЖШ: Зэвсэгт хүчний 167-р ангийн захирагчийг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гарсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Өнөөдөр ЗХЖШ-с Өмнөговь аймагт байрлах 167-р ангийн алба хаагчийн амиа алдсан хэрэг мөн сүрьеэгээр өвчилсөн цэргүүдийн талаар мэдээлэл хийлээ.

Амиа алдсан алба хаагчийн талаарх мэдээллийг тус штабын Хэвлэл мэдээллийн албаны дарга, хурандаа Б.Отгонбаяр мэдээлэл өглөө. Тэрбээр "Зэвсэгт хүчний 167-р цэргийн ангид алба хааж байсан цэрэг алба хааж байх хугацаандаа амь насаа алдсан. Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагчын тушаалаар зэвсэгт хүчний 167-р ангийн захирагчийг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гарсан. Мөн захирагчийн нэгдүгээр орлогчийг ажлаас нь халж сахилгын шийтгэл хүлээлгэсэн. Тухайн цэргийн нас барсан шалтгааныг тодорхойлохоор Өмнөговь аймгийн холбогдох албаныхан шалгаж байгаа. Цагдаа, шүүхийн эцсийн шийдвэр гараагүй учраас тодорхой хариу өгөх боломжгүй байна" хэмээлээ.

Уналт таталтын эсрэг эмийг оруулж иржээ
Уналт таталтын эсрэг эмийг оруулж иржээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.