Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Уналт таталтын эсрэг эмийг оруулж иржээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын зүгээс уналт таталтын эсрэг эм импортлох хүсэлт ирүүлсэн ханган нийлүүлэх байгууллагын тусгай зөвшөөрөл, бүртгэл, импортын лиценз олгох үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд нийт 20 нэрийн эмд импортын лиценз олгох асуудлыг хэлэлцүүлж, шийдвэрлүүллээ.

Үүний дагуу Герман улсын Деситин эмийн үйлдвэрлэгчийн уналт таталтын эсрэг 9 нэрийн эмийг “Нью ремеди” ХХК 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр импортолж оруулж ирсэн.

Түүнчлэн төрөөс төлбөрийг нь хариуцан амбулаториор эмчлэх өвчин эмгэг ба түүнд хэрэглэх эмийн жагсаалтын төсөлд уналт таталтын эсрэг 10 эмийг нэмж оруулахаар ажиллаж байгаа талаар эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас мэдээллээ.

Увс аймгийн 2 суманд “тарваган тахал“ гарах өндөр эрсдэлтэй байна
Увс аймгийн 2 суманд “тарваган тахал“ гарах өндөр эрсдэлтэй байна
 
АТГ өнгөрсөн долоо хоногт 15 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
АТГ өнгөрсөн долоо хоногт 15 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.