Тарваган тахлын байгалийн голомтын тандалт судалгааг зургадугаар сарын 29-өөс энэ сарын 14-ний хооронд хийсэн байна. Тус судалгааг Увс аймгийн Бөхмөрөн, Сагил сумдын хил орчмын нутагт хийжээ.
Судалгаанд Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Увс аймгийн ЗӨСТ, ОХУ-ын Эрхүү хотын Сибирь, Алс дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн мэргэжилтнүүдээс бүрдсэн баг оролцов.
Шинжилгээнд 14 цэгт газрын нийт 18 секторын 162.000 га талбайг хамруулсан. Тандалт судалгааны үр дүнд тарваган тахлын үүсгэгч илэрч дээрх сумдын нутаг дахь тарваган тахлын байгалийн голомтын эпизоотын идэвх нэмэгдсэн, тархвар судлалын эрсдэл үүсэх магадлалтай байгааг тогтоожээ.
Эх сурвалж: ЗӨСҮТ