Долоодугаар сарын 15-наас 21-ний өдрүүдэд авто замаар 5981 чингэлэг, төмөр замаар 300 чингэлэг нийт 737.7 мянган тонн нүүрс гарсан байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 3.4 дахин өссөн үзүүлэлт юм. Оны эхнээс 10113 мянган тонн нүүрс экспортод гарснаар нүүрсний экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнд хүрчээ.
Дээрх хугацаанд авто замаар 272 чингэлэг, төмөр замаар 160 чингэлэг буюу оны эхнээс 820.4 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 16.5 хувийн өсөлттэй байна.
Төмрийн хүдэр, баяжмалын тухайд авто замаар 445 чингэлэг, төмөр замаар 1987 чингэлэг буюу нийт 2023 мянган тонныг экспортлов. 7 хоногийн хугацаанд 167.1 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 5.1 хувиар өсжээ.