Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ДЭМБ: Сармагчны цэцэг өвчин онц байдал зарлах түвшинд хүрсэн

Ангилал
Нийгэм Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 52 секунд

Сармагчны цэцэг өвчний тархалт нь дэлхий даяар онц байдал зарлахуйц түвшинд хүрсэн талаар ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейюс мэдэгджээ.

Сармагчны цэцэг өвчний тархалтыг судалгаанд үнэлгээ хийж, аюулын зэрэглэлийг тогтоох зорилгоор ДЭМБ-ын онцгой байдлын хороо хуралджээ. Мэргэжилтнүүд хурлаар зөвшилцөлд хараахан хүрээгүй ч онц байдал зарлах тухай тунхаглал гарсныг мэдэгдлээ.

"Бид олон хувилбартайгаар дэлхий даяар тархах магадлалтай халдварт өвчний талаар маш бага ойлголттой байна. Энэ өвчний тархалтын нөхцөл байдал дэлхийн эрүүл мэндийн асуудал” хэмээн ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейюс хэлжээ.

Энэ он гарсаар дэлхийн 70 гаруй оронд сармагчны цэцэг өвчний 16000 гаруй тохиолдол илэрч, Африкт таван хүн нас барсан талаар Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлсэн байна. Түүнчлэн өнгөрсөн тавдугаар сараас хойш АНУ-д уг өвчний 2500 гаруй тохиолдол бүртгэсэн ба үүний цаана бүртгэгдээгүй олон тохиолдол байж болохыг ч анхааруулсан байна.

Энэ өвчин нь Poxviridae овгийн Orthopoxvirus төрөлд багтдаг сармагчингийн вирусээр үүсгэгддэг, цагаанцэцэг өвчинтэй төстэй боловч хүндрэл багатай өвчин.

Шинж тэмдэг нь ихэвчлэн халуурах, тууралт гарах, тунгалгийн зангилаа томрох зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрч, 2-4 долоо хоног үргэлжилдэг, нас баралтын хувь 3-6 байна. Сармагчингийн цэцэг өвчин нь өвчтэй хүн, амьтантай ойр харьцах үед дуслаар эсвэл вирусээр бохирдсон эд зүйлсээр дамжин халдварладаг өвчин юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэт үйлдвэр“-ийн “БОСС“-ыг загнаж аашилсан нь ийм учиртай
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэт үйлдвэр“-ийн “БОСС“-ыг загнаж аашилсан нь ийм учиртай
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.