Энэ хичээлийн жилд АШУҮИС-ийн харьяа Монгол Японы эмнэлэг дэргэдээ цэцэрлэг ажиллуулахаар шийдвэрлэж бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Монгол Японы эмнэлэг нь 520 ажилтантай бөгөөд ажилтнуудын цэцэрлэгийн насны 178 хүүхэд байна. Урьдчилсан судалгаагаар тэдний 94 нь байгууллагынхаа цэцэрлэгт хамрагдах хүсэлт гаргажээ.
Судалгаанд үндэслэн 100 хүүхдийн цэцэрлэг байгууллагынхаа дэргэд ажиллуулахаар шийдвэрлэж тохижилтын ажлыг дотуур байрныхаа нэг жигүүрт эхлүүлэх гэж байна. Харин өнөөдөр ажлын хэсэг ажиллах үеэр нэмж 100 хүүхдийн байр гаргахаар боллоо. Энэ сул орон зайд БЗД-ийн 20 дугаар цэцэрлэгийн хамран сургах тойргийн хүүхдүүд хичээллэх юм.
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 26 байгууллага дэргэдээ цэцэрлэг ажиллуулж, 74 салбар бүлэгт 2,000 орчим хүүхдийг хамруулж байна.
Аав ээжийн ажлын газрын дэргэд цэцэрлэгтэй байснаар
- Ажилтан ажилдаа сэтгэл ханамжтай байна
- Тогтвор суурьшилтай ажиллах боломж бүрдэнэ
- Хөдөлмөрийн бүтээмж сайжирна
- Байгууллагын нийгмийн хариуцлага дээшилнэ
- Шинээр ажлын байр бий болно
- Ажлын цаг ашиглалт сайжирна
- Замын түгжрэл, стрессийг бууруулах ач холбогдолтой.
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 26 байгууллага дэргэдээ цэцэрлэг ажиллуулж, 74 салбар бүлэгт 2,000 орчим хүүхдийг хамруулж байна.
Эх сурвалж: Боловсрол соёл шинжлэх ухааны яам