Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан: Энэ шийдвэртэй холбоотой баталгаажуулалтын захидлыг ОХУ-ААС ИРҮҮЛСЭН

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан “Хөдөө аж ахуйн салбарт хэрэглэгдэх 10 мянган тн хүртэлх дизель түлшний үнэд зохицуулалт хийх асуудлыг хэлэлцлээ. Өөрөөр хэлбэл, энэ жилийн хаврын тариалалтын үед литр нь 3400 орчим төгрөг байсан. Гэтэл гадаад зах зээлд үүссэн нөхцөл байдлаас болж үнийн өсөлт явагдсан.

Тиймээс шатахуунаас хамааралтай үнийн өсөлт бага байх, тодорхой хугацаанд үнэ бууруулах арга хэмжээ авахаар боллоо. Ингэснээр дизель түлшний үнийг хаврын үнэ болох 3400 орчимд хүргэхээр шийдвэрлэлээ. Ингэснээр ирэх жилийн хавар үнэ хөөрөгдөхөөс хамгаалах сайн талтай.

Шатахууны үнийн өсөлт биднээс хамаарах боломжгүй гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Гадаад зах зээлийн үнийг дагахаас аргагүй. Гэхдээ АИ-92 шатахууныг он дуустал 830 ам.доллараар нийлүүлэхээр болсон. ОХУ-аас энэ шийдвэртэй холбоотой баталгаажуулалтын захидал илгээсэн" гэлээ.

“Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нд нэг дор эхлүүлэхгүй“
“Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нд нэг дор эхлүүлэхгүй“
 
“Хассуурь сан“, Kids art Mongolia ТББ-аас хамтран зохион байгуулдаг “Миний мөрөөдөл“ сэдэвт гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцлоо
“Хассуурь сан“, Kids art Mongolia ТББ-аас хамтран зохион байгуулдаг “Миний мөрөөдөл“ сэдэвт гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.