Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хайр өвтгөдөггүй“ аяны хүрээнд зохион байгуулагдсан шүлгийн уралдааны бүтээлүүдийг эмхтгэн хэвлүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 36 секунд

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны А/301 дүгээр тушаалаар  гэр бүлийн хүчирхийлэлтэй  тэмцэх хэлтсийг шинээр байгуулсан. 

Тус хэлтсээс Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах  зөвлөл, НҮБ-ын Хүн амын сантай хамтран гэр бүлийн  хүчирхийлэл,  түүний хор уршгийн талаарх  иргэдийн мэдлэгийг дээшлүүлж,  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч болон хүчирхийлэлд өртөгчийн зан  байдлыг өөрчлөх, хүчирхийллийг үл тэвчих нийгмийн хандлагыг  төлөвшүүлэх, нуугдмал гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг, сонирхолыг хамгаалах,   зөрчигдсөн  эрхийг  сэргээх, дэмжлэг үзүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Хайр өвтгөдөггүй” урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг иргэд олон нийтэд олон нийт, хэвлэл мэдээллийн ажилтнуудын  дэмжлэгтэйгээр амжилттай зохион байгуулсан билээ.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд  яруу найрагч уран бүтээлчдийн дунд “Миний гэр бүл- Миний аз жаргал” шүлгийн уралдаан зарласан юм.  Уралдаанд ирсэн 40 гаруй уран бүтээлчийн 60 орчим шүлгээс  шилдэг бүтээлүүдийг  мэргэжлийн шүүгчдийн бүрэлдэхүүн болон алба хаагчдын санал асуулгаар шалгаруулсан юм. Тэргүүн байранд “Болор цом”-ын эзэн яруу найрагч Б.Баттулга,  дэд байранд  МЗЭ-ийн шагналт яруу найрагч С.Пүрэвсүрэн, гутгаар байранд Хөвсгөл аймгийн шүлэгч Ж.Даваадамдин нар шалгарч, өргөмжлөл мөнгөн шагнал хүртсэн юм.  Энэхүү уралдааны бүтээлүүдийг  эмхтгэн “Хайр өвтгөдөггүй” шүлгийн түүврийг хэвлүүлжээ. 

Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч  Э.Баярбаясгалан:

“Энэхүү уралдаанд Болор цомын эзэн, Монголын зохиолчдын  эвлэлийн  шагналт  зохиолч, яруу найрагч тэргүүтэй уран бүтээлчид, Ховд, Хөвсгөл, Сэлэнгэ, Булган, Өвөрхангай гээд эх орны дөрвөн зүг, найман зовхисоос оролцож өргөн цар хүрээг хамарлаа. Тэдний уран бүтээлээр дамжуулан гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд  өргөсөн шад мөр бүхэн нь үнэ цэнэтэй байсан учраас шүлгүүдийг эмхтгэж олны хүртээл болгохоор шийдсэн юм. Уралдааны ерөнхий шүүгчээр МЗЭ-ийн шагналт, зохиолч, яруу найрагч Б.Сарантуяа  ажилласанд  баярлалаа” гэж хэлсэн юм.

Батноров, Өлзийт, Эрдэнэмандал зэрэг таван сумыг жишиг сум болгож хөгжүүлнэ
Батноров, Өлзийт, Эрдэнэмандал зэрэг таван сумыг жишиг сум болгож хөгжүүлнэ
 
Жүдо бөхийн УАШТ хоёр дахь өдрөө үргэлжилж байна
Жүдо бөхийн УАШТ хоёр дахь өдрөө үргэлжилж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.