Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УПЕГ: Авлигын есөн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүллээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 16 секунд

Прокурорын байгууллага 2022 оны долоодугаар сарын 04-8-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 38 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 288 даалгавар бичгээр өгсөн байна.

Түүнчлэн мөрдөн байцаалтын 1681 хэрэгт хяналт тавьж, 300 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 165, Өмчлөх эрхийн эсрэг 57, Бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 15, Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг 11, Авлигын 9, Хүрээлэн байгаа орчны эсрэг 8, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 6, Хүүхдийн эсрэг 3 хэрэг байна.

Мөн Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг болон Хүний амьд явах эрхийн эсрэг тус бүр 13, Эдийн засгийн болон Кибер орчинд хууль бусаар халдах гэмт хэрэг тус бүр 1-ийг шүүхэд шилжүүлжээ.

Ажилтан, ажил олгогч бие биедээ цахимаар дарамт үзүүлэхийг хуулиар хориглоно
Ажилтан, ажил олгогч бие биедээ цахимаар дарамт үзүүлэхийг хуулиар хориглоно
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.