Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Баяр, наадмын үеэр гал түймэр, ослын улмаас 29 хүн нас баржээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 43 секунд

Баяр наадмын амралтын өдрүүд буюу энэ сарын 08-18-ны өдрүүдэд төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын алба хаагчид аюулт үзэгдэл, ослын 36, объектын гал түймрийн 39, нийт 75 удаагийн дуудлагаар 17 иргэний амь насыг авран хамгаалж, 120 гаруй иргэнд тусламж үйлчилгээ үзүүлж, аюулгүй байдлыг ханган ажилласан байна. Гал түймэр, аюулт үзэгдэл, ослын улмаас нийт 29 хүн /24 том хүн, 5 хүүхэд/ нас барж, 15 хүн /8 том хүн, 7 хүүхэд/ гэмтэж бэртжээ.

Тодруулбал, баяр, амралтын өдрүүдэд объектын гал түймэр, усны осол, зам тээврийн ослын дуудлагууд зонхилж, төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын алба хаагчид усны ослын 18 удаагийн дуудлагаар амь насаа алдсан 21 иргэнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан, 20 иргэний цогцсыг олж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн бол нэг иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Эдгээр иргэдийн 18 нь том хүн, 3 нь хүүхэд байгаа юм.

Зам тээврийн ослын 5 удаагийн дуудлагаар ажиллаж, автомашины төмөр хийцэд хавчуулагдан амь насаа алдсан 2 иргэний цогцсыг гарган цагдаагийн байгууллагад, бэртэж, гэмтсэн 15 иргэний амь насыг авран хамгаалж, анхны тусламж үзүүлэн эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Oнцгой байдлын Ерөнхий газар

Худалдааны салбарынхны орлого 33.3 хувиар өсжээ
Худалдааны салбарынхны орлого 33.3 хувиар өсжээ
 
С.Зориг агсны гэргий Б.Булган: Ц.Элбэгдорж гэдэг хүн төрийн өндөрлөгт гарах болгонд би шоронд ордог
С.Зориг агсны гэргий Б.Булган: Ц.Элбэгдорж гэдэг хүн төрийн өндөрлөгт гарах болгонд би шоронд ордог
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.