Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Японы Ерөнхий сайд Абэ Шинзо армийн офицерийн гарт амиа алдлаа

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 8 секунд

Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ Нара хотод илтгэл тавьж байх үедээ буудуулсны дараа нас баржээ. Түүнийг буудсан гэмт этгээд нь Нара хотын оршин суугч, 41 настай Тэцүя Ямагами гэгч аж.

Тэрбээр Японы Өөрийгөө хамгаалах хүчний офицер байсан гэдгийг засгийн газрын хэд хэдэн албан тушаалтан хэлжээ.

Өөрийгөө хамгаалах хүчин гэдэг нь Дэлхийн хоёрдугаар дайны дараах Японы арми юм. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Японы Энх тайванч үндсэн хуулийн есдүгээр зүйлд, “Япон улс дайнаас татгалзаж, хуурай газар, далай, агаарын хүчинд хэзээ ч цэрэг армитай байхгүй” гэдэг заалтыг оруулсан.

Гэвч Шинзо Абэ энэ заалтыг өөрчилж, Японы цэргийн хүчийг нэмэгдүүлж, НҮБ-ын мандаттай үйл ажиллагаанд оролцох боломжтой болгосон. Үүнийг Японы зарим иргэн хүчтэй эсэргүүцэж байсан юм.

Найзынхаа фэйсбүүкийг ашиглаж, бусдаас их хэмжээний мөнгө ЗАЛИЛЖЭЭ
Найзынхаа фэйсбүүкийг ашиглаж, бусдаас их хэмжээний мөнгө ЗАЛИЛЖЭЭ
 
АН: Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг 2027 он хүртэл хойшлуулах шалтгааныг хууль санаачлагчид нь өөрсдөө ч тайлбарлаж чадахгүй байгаа