Наадмын тасалбарыг их хэмжээгээр худалдан авч, сошиал орчинд 400 мянга хүртэлх төгрөгөөр шаглан зарж байгаа талаарх мэдээлэл гарсан. Тус мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас гурван этгээдийг илрүүлэн шалгаж байгаа талаар мэдээллээ.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү "Эл асуудлыг бид шалгаж байгаа. Эрүүгийн цагдаагийн алба гурван этгээдийг олж тогтон шалгалтын ажиллагааг хийж байна. Ингэхдээ тодорхой тооны наадмын билетийг үнэ нэмэн худалдан борлуулсан асуудлыг илрүүлж, билетүүдийг хураан авсан. Тус хэргийг харьяаллын дагуу ШӨХТГ руу шилжүүлэхээр ажиллаж байна. Цаашид энэ чиглэлд хяналтуудыг тавьж ажиллана" гэлээ.