Үндэсний их баяр наадам болох гэж буйтай холбогдуулан цагдаагийн байгууллагаас мэдээлэл өгөв. ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч Г.Золжаргал "Улсын хэмжээнд цагдаагийн байгууллагад эхний зургаан сарын байдлаар хүүхэд хохирсон гэмт хэрэг зөрчлийн шинжтэй дуудлага 1459 бүртгэгдсэн. Тухайлбал, мориноос унаж гэмтэж бэртсэн, нас барсан 23 тохиолдол бүртгэгдээд байна. Гол мөрөн тогтоол усанд живсэн 11, өндрөөс унасан 10, буу сум алдсан, халуун тогоонд түлэгдсэн 2, тогонд цохиулж нас барсан 4 тохиолдол бүртгэгдсэн.
Тиймээс баяр наадмын олон хоногийн амралтаар хүүхэддээ тавих анхаарал халамжаа сайжруулахыг анхааруулж байна.
Баяр наадмаар хүүхдээ дагуулж явахдаа цагдаагийн байгууллагаас бэлдсэн цаасан дээр дугаараа тавиад зүүлгээрэй. Гол мөрөн дагаж аялж амрахдаа хүүхдээ сайн харахыг анхааруулж байна" гэв.