Үндэсний их баяр наадмаар цагдаагийн байгууллага хэрхэн ажиллах талаар мэдээлэл өгөв. Цагдаагийн байгууллага энэ сарын 9-нөөс 14-нийг дуустал өндөржүүлсэн бэлэн байдал шилжиж ажиллахаар болсон байна.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас "Иргэдийг аюулгүй зорчуулах чиглэлд анхаарч ажиллана. Тодруулбал, Г зөвшөөрөл Дүнжингарав худалдааны төвд зогсоод тэндээсээ нийтийн тээврээр үнэгүй Нийслэлийн өргөн чөлөөнд ирэх зохицуулалтыг хийсэн. Мөн Мишээл экспо төвөөс суух боломжтой. Вокзалын 1000 зогсоолоос мөн нийтийн тээвэр зорчино. Иргэд тээврийн хэрэгслүүдээ байршуулаад нийтийн тээврээр цэнгэлдэхийг зорих боломжтой гэсэн үг.
Хурдан морины уралдааны хувьд зогсоолын 7 төрлийн зөвшөөрөл олгогдоно. Зөвшөөрлийн дагуу заасан тэмдэгийн хүрээнд машинаа байршуулаад үндсэн талбай руугаа орж болно.
Төв цэнгэлдэхийн эргэн тойрны айлууд тодорхой бичиг баримтуудаа үзүүлээд явна" хэмээлээ.