Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолыг баталжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 12 секунд

Хаврын чуулган өчигдөр хаалтаа хийсэн. Хаалтын өмнөх хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулахдаа нам, эвслийн бүлэг, Байнгын, дэд, түр хороо болон хууль санаачлагчийн саналыг үндэслэн боловсруулах хуулийн зохицуулалттай тул Байнгын хороодоос 69, Улсын Их Хурлын гишүүдээс 8, Засгийн газраас 118, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгээс 58 санал тус тус ирсэн бөгөөд давхардсан тоогоор нийт 252 хууль тогтоомжийн төслийн санал ирсэн болно.

"Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулахдаа:

1. “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолд туссан төслүүд;

2. “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолд заасан 2022, 2023 онд хэлэлцэх хуулийн төслүүд;

3. “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай" Улсын Их Хурлын 2021 онькЮб дугаар тоггоолоор баталсан нэн яаралтай хэлэлцэх болон өргөн мэдүүлэх хуулийн төслүүд;

4. “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолд заасан 2022 онд хэлэлцэх хууль, тогтоолын төслүүд болон хуулиар тусгайлан заасан хугацаатай 64 асуудлыг хэлэлцэхээр тусгалаа.

Мөн хэлэлцүүлгийн шатанд байгаа болон хууль санаачлах эрх бүхий субьектүүдээс өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцэх асуудлын дараалалд оруулах асуудлыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэхээр заасан.

"Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй гэсэн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 60 хувь нь дэмжжээ.

Ёс зүйгүй шүүгчдээс болж шүүх муухай харагдсаар л байх уу
Ёс зүйгүй шүүгчдээс болж шүүх муухай харагдсаар л байх уу
 
МАРГААШ: Улаанбаатарт 0 хэм, багавтар үүлтэй
МАРГААШ: Улаанбаатарт 0 хэм, багавтар үүлтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.