Гүйцэтгэх эрх мэдлийн тэргүүн Л.Оюун-Эрдэнэ нэгэн хавар хэвлэлийн хурал хийж Монголд хууль хяналтын байгууллагын авилга хээл хахуул хонгилдож бодитойгоор хүний хувийн өмчийг дээрэмддэг шуудхан хэлхэд Ариг банкыг зарим нэг хүнээс хууль шүүхийн байгууллагын нөхдүүдтэй нийлж дээрэмдсэн нь тогтоогдсон гэж хэвлэлээр хэлсэн.
Тэрхүү цаг хугацаанаас хойш АТГ, ТЕГ хэргийг шалгаж түрүүчээсээ хэрэг шүүхэд шилжсэн боловч хэрэгт холбогдох хүмүүс бүрэн шүүхэд шилжээгүй ял завшиж болохуйц хэд хэдэн шүүгч, мөрдөгч, прокурорууд, Монгол банкны эрх бүхий албан тушаалтан, нэр бүхий бизнесмэнүүд сугарч үлдэж хэрэг сунжрах төлөвтэй байгаа бололтой.
Харин шүүхэд шилжсэн хэрэг нь хэд хэдэн шүүгчид дамжин заримаас нь татгалзаж явсаар эцэстээ ашиг сонирхолтой шүүгдэгч этгээдтэй найз нөхөд, Ариг банкны хэрэгт хамт АТГ шалгагдаж байсан нөхдүүд бие биенээ шүүх гэж байгаа мэт хэвлэл мэдээллээр гарч эхэллээ. Шүүгч хүн хэрэгт ашиг сонирхолтой найз нөхдийн холбоотой бол түүнээсээ татгалзаж чаддаг байх ёстой шүүгч нь татгалзаж чадахгүй бол хэрэгтэнг яллаж байгаа прокурор ашиг сонирхолтой шүүгчээс татгалзаж шийдвэрээ хамгаалж үлдэж байж ашиг сонирхолоос ангид байж нийгэмд шударга ёс тогтоно.
Шүүх засаглалын шинэчлэлийг УИХ-аас хууль тогтоомжийг боловсронгуй болгож шүүхийн хараат бус бие даасан болгох хууль эрх зүйн зохицуулалт улам нарийн болсон, гэтэл бодит амьдрал дээр огтоос хэрэгжихгүй байгаагийн хамгийн том жишээ Ариг банкны гэх тодотголтой хэрэг.
Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Дээд шүүх нь өөрийн системийг олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх, шударга зарчимтай авч явах чиглэлээр маш олон ажил хийдэг боловч Ариг банк, Жастийн Батхүү, Эрдэнэтийн гэх мэт олны анхаарал татсан хэргүүдэд онцгой анхаарч хэрэгт ашиг сонирхол үүсхээс татгалзаж чаддаг шүүгч бэлтгээгүйн гайг системээрээ үүрч олон нийтэд муухай харагдсаар л байх нь.
Монголын шүүхийн системийг бүрдүүлж байгаа олон зуун шүүгчид шударга байгаа түүнийг үгүйсгэхгүй гэхдээ нэг хэсэгхэн нөхдөөс болж систем харлаж байгааг энэ салбарын тархи нь БОЛСОН УЛСЫН ДЭЭД ШҮҮХ /ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ/, зүрх нь БОЛСОН ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ /ДАРГА Д.ЗҮМБЭРЭЛЛХАМ/ НАР анхаарч асуудлыг шийдвэрлэнэ үү.
Эх сурвалж: Toim.mn