БНХАУ руу явах иргэд КОВИД-19 илрүүлэх PCR шинжилгээг нислэгээс 48 цагийн дотор болон 24 цагийн дотор 2 удаа өгнө.
2 удаагийн шинжилгээг ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ гэсэн байгууллагуудаас сонгон 2 өөр байгууллагад өгнө.
7 сарын 10-ны өдрийн 12:30
7 сарын 13-ны өдрийн 12:30
7 сарын 19-ны өдрийн 12:30
48 цаг шинжилгээ авах:
7 сарын 8-ны өдрийн 12:00-15:00 цаг
7 сарын 11-ны өдрийн 12:00-15:00 цаг
7 сарын 17-ны өдрийн 12:00-15:00 цаг
24 цаг шинжилгээ авах:
7 сарын 9-ний өдрийн 12:00-15:00 цаг
7 сарын 12-ны өдрийн 12:00-15:00 цаг
7 сарын 18-ны өдрийн 12:00-15:00 цаг
PCR шинжилгээ өгөхөд анхаарах зүйлс:
ХӨСҮТ-ийн хашаанд Нэгдсэн лабораторийн албаны байр буюу 5 давхар саарал байрны төв хаалгаар орж 104 тоот өрөөнд шинжилгээ өгнө.
Гадаад паспортын хуулбарыг авчирна.
Шинжилгээний төлбөр 35,000 төгрөгийг 101 тоот өрөөний кассанд зөвхөн картаар тушаана.
Шинжилгээний сорьц авах цаг дууссан тохиолдолд сорьц авахгүй болохыг анхаарна уу.
КОВИД-19 ИЛРҮҮЛЭХ PCR ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ӨГӨХ ЦАГ: 06:00-08:00 (Өглөө)