Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын гишүүн Л.Болд танхимд амны хаалт зүүх шаардлагыг “эсэргүүцэв“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 24 секунд

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Л.Болд гуравдугаар сарын 16-ны өдөр Берлин-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн бөгөөд ХӨСҮТ-д тусгаарлагдсан юм. Тэрбээр тусгаарлалтаас гараад удаагүй байгаа бөгөөд даваа гарагаас эхлэн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож байгаа юм.

Тэрбээр өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэхдээ амны хаалт зүүгээгүй байв. Чуулганы танхимд түүнтэй зэргэлдээ сууж байсан УИХ-ын гишүүн О.Баасанхүү амны хаалт зүүх шаардлага тавив. Гэвч тэрбээр надтай ойролцоо буюу 2 метрийн зайнд хүн суухгүй байхгүй байгаа учраас амны хаалтаа аваад үг хэлмээр байна гэж гүрийсээр байв.

УИХ-ын гишүүн Л.Болдод шаардлага тавьж буй УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Би нялх нойтон хүүхэдтэй. Маскаа зүүчих л дээ. Тэгэх үү. Таниас өөр юм гуйгаагүй шүү" гэж тасралтгүй гуйж, өөрийн фейсбүүк хаягаараа шууд бичлэг хүртэл хийж үзэв.

Эцэст нь УИХ-ын дарга Г.Занданшатар болон бусад гишүүдийн шаардлагаар арай хийж амны хаалтаа нэг юм зүүлээ.

Монголбанкнаас ХӨСҮТ-д яаралтай тусламжийн машин гардууллаа
Монголбанкнаас ХӨСҮТ-д яаралтай тусламжийн машин гардууллаа
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга