УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр: Гадаадаас иргэдээ татан авах ажиллагаатай холбоотойгоор гадаад улсад байгаа иргэдээс их хэмжээний өргөдөл ирж байна. Өргөдлийг хүлээн авч, дүн шинжилгээ хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүн нь тагнуул, цагдаагийн байгууллагын хяналтан дор ажиллаж байна. Өргөдлийг зөвхөн Шуурхай штабад хүлээн авч байгаа. Үүнд Шуурхай штаб болон Консулын газарт хамтран дүн шинжилгээ хийж байгаа.
Үргэлжлүүлэн “Дөрөвдүгээр сарын 30-нд зөвхөн Сөүлээр дамжиж ирэх буюу транзит нислэгээр ирж байгаа иргэдийг дангаар нь татан авахаар болсон” гэдгийг мэдэгдлээ.
Сөүлээс татах иргэдтэй дамжиж ирж байгаа иргэдийг холихгүйн тулд дангаар нь нислэг үйлдэхээр УОК-оос шийдвэр гарсан.
- 2020.05.01-нд БНСУ-ын Сөүлээс дангаар нь нислэг үйлдэж иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулна.
- 2020.05.02-нд Германы Франкфурт хот руу тусгай үүрийн онгоц ниснэ. Өмнө нь зарласан хоёр нислэг дээр нэмээд транзит нислэгийг дангаар нь татаж авахаар болсон” гэдгийг мэдэгдлээ.