Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

П.Сайнзориг: Үндэсний бөхийн барилдаанд гаднын улсын 25 бөх ЗОДОГЛОНО

Ангилал
Нийгэм Спорт
Огноо
Унших
1 минут 23 секунд

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд гаднын улсын бөхчүүд кодоглох тухай яриа гарсан. Тэгвэл уг асуудлаар ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг "Бөхийн барилдааны хувьд энэ жилийн наадамд 25 бөх барилдах хүсэлтээ гаргасан. Тува улсын 15, Халимаг, Буриад улсын 4, 4 мөн ӨМӨЗО-ны хоёр бөх барилдах хүсэлтээ ирүүлсэн. Улсын баяр наадамд ямарваа нэг ялгаварлан гадуурхал байж болохгүй учир эдгээр иргэдийн хүсэлтийг хүлээж авна. Эдгээр улс нь Монгол туургатан. Энэ ч утгаараа дээрх 25 иргэн нь бөхийн барилдаанаар хичээллэдэг хүмүүс. Энэ асуудлаас гадна нэгийн даваанд цол дуудуулна гэдэг яриа гадуур гарсан. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас баталсан тогтоолд дөрөв юм уу, тавын даваанд дархан аварга зодог тайлах хүсэлт гаргах юм бол хүндэтгэх үүднээс цолыг нь дуудаж, есөн хөлт тугийг тойруулах зан үйл хийхийг журамласан. Өмнө нь Б.Түвдэндорж аваргын үед иймэрхүү ёслол хийж байсан юм билээ.

ЭЕШ-ийн үзүүлэлт өмнөх жилүүдтэй харьцуулахад 10 хичээлээс 7 нь буурсан үзүүлэлттэй байна
ЭЕШ-ийн үзүүлэлт өмнөх жилүүдтэй харьцуулахад 10 хичээлээс 7 нь буурсан үзүүлэлттэй байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.