Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АМГТГ-ын дарга Л.Баярмандал “Хэмнэлтийн хууль“ зөрчиж, хуулийг уландаа гишгэж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 9 секунд

Эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж, УИХ-аас Төрийн хэмнэлтийн тухай хуулийг баталсан. Уг хуулиар ..Засгийн газрын агентлагийн дарга, ИТХ, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд зөвлөх чиг үүрэг бүхий орон тооны этгээд ажиллуулахыг хориглоно”, 5.4 дэх “...Энэ хуульд заасныг зөрчиж тэргүүн дэд, дэд, орлогч дарга, зөвлөхийн чиг үүрэгтэй ижил эрх, үүрэг бүхий өөр нэршилтэй албан тушаалын орон тоо бий болгох, түүнд аливаа албан тушаалтныг томилох, орон тоог хэвээр хадгалахыг хориглоно” гэсэн заалт бий.

Гэтэл хуулийг үл биелүүлж уландаа гишгэж буй асуудал байсаар байна. Үүний нэг нь Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандал. Тэрбээр өнөөдрийг хүртэл хоёр орлогчоо чөлөөлөөгүй байна. Тэрбээр хуулийн дагуу орлогч нараа чөлөөлсөн байх ёстой атал хуулийн 5.4 дэх заалтыг зөрчиж, Ашигт малтмал, газрын тосны газартаа шинэ бүтэц байгуулж, орлогч нараа тийш нь оруулахаар болжээ.

Тодруулбал, Б.Түвшинжаргал гэгч орлогчоо авч үлэхийн тулд ийм бүтэц оруулж ирсэн гэх ч мэдээлэл байна. Улс даяараа хэмнэлт хийж, албаны машинуудаа хураалгаж байгаа энэ цаг үед орлогчоо чөлөөлөөгүй, чөлөөлөх нэрийн дор өөр алба хэлтэс рүү шилжүүлэх гэж байгаа дарга нартаа арга хэмжээ авахгүй бол эдийн засаг хүнд энэ цаг үед хурган дарга нарын дураараа авирлаж буй энэ мэт үйлдэл дарамт болж байна. Ерөнхий сайд аа.

Сануулахад, өнгөрсөн сарын 30-нд АТГ-аас төрийн албан тушаалтнуудын ХОМ-ийг ил болгосон. Ингээд АМГТГ-ын дарга Д.Баярмандалын ХОМ-тэй танилцахыг хүсвэл энд дарж унших боломжтой.

Аюулгүй ажиллагаагаар тэргүүлдэг “Улаанбаатар бүк“ компанийн үйлдвэрт зочиллоо
Аюулгүй ажиллагаагаар тэргүүлдэг “Улаанбаатар бүк“ компанийн үйлдвэрт зочиллоо
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.