Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хороо цаг үеийн асуудлаар хуралдлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 33 секунд

No description available.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хороо цаг үеийн асуудлаар хуралдлаа. Хурлаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас барилгын салбарт сүүлийн сард гарсан ослуудын талаар болон Барилга, хот байгуулалтын яамнаас “Барилгын салбарт мөрдөгдөж байгаа дүрэм, журам, стандарт”-ын талаарх мэдээлэл танилцууллаа.

Дээрх мэдээллүүдтэй холбогдуулан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хорооны хурлаас дараах чиглэл, арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахаар болов.

Үүнд:

1. Барилга, хот байгуулалтын яамны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хорооны үйл ажиллагааг идэвхжүүлэх, төлөвлөгөө гарган ажиллах, мөн барилгын салбарт гарсан ослын шалтгаан, нөхцөлийг судлах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах, ХАБЭА-н Үндэсний хорооноос мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллах

2. Ковид-19 цар тахлаас үүдэлтэй аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа зогсонги байдалтай байсан ба үйл ажиллагаа эхлэх үед ажлын зохион байгуулалт хангалтгүй байгаа зэрэгтэй холбогдуулан мэргэжлийн хяналтын байгууллага, салбарын яамд болон холбогдох байгууллагууд урьдчилан сэргийлэх зорилгоор хамтарсан, дагнасан байдлаар хянах, зөвлөн туслах, дэмжих арга хэмжээг зохион байгуулах, мөн аж ахуйн нэгж, байгууллага бүр дотоод хяналт, шалгалтыг зохих түвшинд сайжруулах

3. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтыг хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны ажилтан, ажил олгогч эзэд, ажилчин, туслах ажилчинд чанартай, тогтмол, хүртээмжтэй, үр дүнтэй зохион байгуулах

4. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн талаар иргэн бүрийг соён гэгээрүүлэх, дадал, төлөвшил олгох, мөн гэр бүлийн ойлголт, хандлагыг нэмэгдүүлэхэд шат шатны байгууллагууд анхаарч ажиллах

5. Сургалтын байгууллагын үйл ажиллагаа, сургалтын чанар, зохион байгуулалтын талаар зарим асуудлууд гарч байгаа тул энэ жил хяналт-шалгалтыг зохион байгуулах, ажлын хэсэгт Үндэсний хорооны гишүүд саналаар оролцох, цаашид сургалт зохион байгуулах талаарх дүрэм, журмыг судлан шинэчилж, тогтолцоог өөрчлөх, сайжруулах

6. Төр, хувийн хэвшлийн байгууллагуудын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаарх “Сайн туршлага”-ыг түгээх

7. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хорооны 2022 оны төлөвлөгөөнд холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулах

8. Барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, ажиллагчид болон олон нийтэд зориулан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чиглэлээрх ойлголт, мэдлэг, дадал, төлөвшлийг нэмэгдүүлэх чиглэлээр “Уриалга” гарган түгээх

9. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудлаар Засгийн газрын 11-11 төвөөр дамжуулан бодлого, хэрэгжилт, үйл ажиллагааны талаар иргэд, байгууллагуудаас санал, гомдол, хүсэлтийг авч байгаа тул салбарын яамд, мэргэжлийн байгууллагууд Үндэсний хорооны гишүүд санал, хүсэлтээ ирүүлэх

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хорооны дарга, дэд сайд С.Зулпхар дээрх арга хэмжээнүүдийг тус яамны холбогдох газар, хэлтэс, харьяа газар болон холбогдох байгууллагууд хамтран, үйл ажиллагаагаа уялдуулан ажиллах талаар чиглэл өглөө.

No description available.

ДБ-ний 50-аас дээш хувийг хангах төмрийн үйлдвэрийн цогцолбор байгуулах төсөл хэрэгжинэ
ДБ-ний 50-аас дээш хувийг хангах төмрийн үйлдвэрийн цогцолбор байгуулах төсөл хэрэгжинэ
 
“FIBA ASIA CUP 2025”: Монгол улсын шигшээ баг өнөөдөр 15.00 цагт БНХАУ-ын шигшээ багийн эсрэг тоглоно
“FIBA ASIA CUP 2025”: Монгол улсын шигшээ баг өнөөдөр 15.00 цагт БНХАУ-ын шигшээ багийн эсрэг тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.