Хэнтий аймгийн Биндэр сумын харьяат 37 настай иргэн Ц ээж Ш-ийнхээс гэрлүүгээ явна гэж гараад сураггүй болжээ. Тодруулбал сураггүй алга болсон иргэн нь дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 23:00 цагийн орчимд сумын төв дэх ээж Ш-нхаас гэрлүүгээ явна гэж гараад сураггүй болсон тухай дуудлага дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 08:00 цагт хүлээн иржээ.
Алга болсон иргэн нь гэрлүүгээ явна гэж гарахдаа согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ.
Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн байдлаар тус сумын тавдугаар багийн “Цагаан нуга” гэдэг газраас “Онон” голоор 30 км-т завьтай, дөрөвдүгээр багийн “Цагаан гарам” гэдэг газар хүртэл 30 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:00 цагт түр зогсоожээ.
Өнөөдөр 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.