Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 26 хүнээс халдвар илрээгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 17 секунд


Эрүүл мэндийн яамнаас Ковид-19 халдварын талаар ээлжит хэвлэлийн хурал хийж байна

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: Өчигдөр ХӨСҮТ-д болон орон нутагт сэжигтэй тохиолдол илрээгүй. Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 26 хүнээс шинэ коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д 159 хүн хянагдаж байна. Алтанбулаг боомтоор орж ирж байгаа жолооч нарыг хянах зорилгоор Дархан-Уул аймгийн лабораторийг ажиллуулж, ХӨСҮТ-ээс нарийн мэргэжлийн хүн очиж ажиллаж байна. Ховд, Дорнод зэрэг аймгуудад мөн лаборатори бэлтгэгдсэн. 35 дахь тохиолдол буюу олон улсын тээврийн жолооч хүүтэйгээ уулзсан гэх мэдээлэл тархсан бөгөөд үүнийг няцааж байна. Тэрбээр хүүтэйгээ уулзаагүй зөвхөн утсаар ярьсан болох нь тогтоогдсон. Одоогийн байдлаар ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн биеийн байдал тогтвортой сайн байгаа бөгөөд хамгийн гол нь сэтгэлзүйн эмчилгээ гэдгийг бидний олон туршилтаар харуулж байна. Эдгээр хүмүүст эм эмнэлзүйн эмчилгээ хийхээс гадна сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх зөвлөгөө өгөх маш том баг ажиллаж байна. 

Гол, мөрөн, нуурын мөс нимгэрч буйг анхааруулав
Гол, мөрөн, нуурын мөс нимгэрч буйг анхааруулав
 
Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй БАЙРШЛУУД
Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй БАЙРШЛУУД
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.