Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлхийн хамгийн том шоколадны үйлдвэрт халдварт өвчний нян илэрсэн тул үйл ажиллагааг нь түр зогсоожээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 14 секунд

Швейцарын Barry Callebaut компанийн Бельги улсын үйлдвэрт халдварт өвчний нян илэрсэн тул үйл ажиллагааг нь түр зогсоосон байна.

Үйлдвэрээс сальмонеллёз бактерийн халдвар илэрсэн юм байна. Энэ нь энтеробактерийн бүлэгт багтдаг нян бөгөөд хоолны хордлого хэлбэрээр илэрдэг.Barry Callebaut бол дэлхийн шоколад болон какаоны хамгийн том бөөний нийлүүлэгч бөгөөд 73 том үйлдвэр эндээс түүхий эдээ авдаг юм.

Тэдний дотор Hershey, Nestle, Mondelez, Unilever зэрэг аварга том компаниуд байдаг.

Тус компани зургаадугаар сарын 25-наас хойш үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэхгүй байхыг харилцагчдадаа анхааруулжээ.

Бельгийн засгийн газрын хүнсний аюулгүй байдлын алба AFSCA үйлдвэрийг шалгаж эхэлсэн байна.

2020-2021 оны санхүүгийн жилд Barry Callebaut компани 2.2 сая тонн шоколадны түүхий эд дэлхий даяар борлуулж, $402 саяын орлого олжээ.

Цюрих хотод төвтэй энэ компани дэлхийн олон оронд 60 орчим үйлдвэртэй, 13,000 гаруй ажилтантай юм.

Эх сурвалж: AFP

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Дэлхийн Ардчилсан холбооны дэд ерөнхийлөгч болжээ
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Дэлхийн Ардчилсан холбооны дэд ерөнхийлөгч болжээ
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.