Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Элбэгдорж УИХ-д нэр дэвшинэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 25 секунд

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж УИХ-д нэр дэвшихээр болжээ. Түүнийг нийслэлийн Баянзүрх дүүрэгт АН-аас нэр дэвшихээр болсон байна.

Ц.Элбэгдорж энэ сарын 3-ны өдөр Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн бөгөөд одоо “Тoyoko Inn” зочид буудалд тусгаарлагдаж байгаа. Түүнийг маргааш хөл хорионоос гарна гэсэн хүлээлттэй байна. Экс ерөнхийлөгч эх орондоо ирэхдээ намайг хадаг, сүүтэй угтлаа, шударга ёсны төлөө тэмцэнэ хэмээн жиргэж байсан. 

Өчигдрөөс түүнд зориулан “Хонхны дуу” дууг клипжүүлсэн хувилбар нь “Элбэгдоржийн хонхны дуутай эргэлт” нэрээр сошиал сүлжээнүүдэд цацагдаад байна. Тус клипэнд Ц.Элбэгдоржийн тусгаарлагдаж буй  “Тoyoko Inn” зочид буудлын гадаа хүмүүс төрийн далбаа болон АН-ын тугийг барьж хонхны дуугаа дуулж буйгаар, Ц.Элбэгдорж зочид буудлын цонхоор төрийн далбаагаа өргөж буйгаар гардаг.


Ц.Элбэгдоржийн сонгогдсон он жилүүд:
  • Ерөнхийлөгчөөр 2009-2017 он хүртэл 8 жил;
  • Ерөнхий сайдаар 1998 оны 4-12 дугаар сар, 2004 оны 8 сараас 2006 оны 1 сар хүртэл нийт 2 жил 8 сар;
  • УИХ-ын гишүүнээр 1992-2000, 2004-2009 он хүртэл 13 жил суужээ.

Г.Мандахбилэгт

Тавантолгой- Зүүнбаянгийн төмөр замын бүтцийг угсарч байна
Тавантолгой- Зүүнбаянгийн төмөр замын бүтцийг угсарч байна
 
Ц.Туваан: Өөрөө өөрийнхөө компанийг хянан шалгана гэж юу байдаг юм. Арай л дэндсэн байна
Ц.Туваан: Өөрөө өөрийнхөө компанийг хянан шалгана гэж юу байдаг юм. Арай л дэндсэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.