Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мисс М.Цэвэлмаа гоо сайхны номинацид шилдэг 10-т оржээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

Хүний их эмч мэргэжилтэй, 2018 оны Монголын сайхан бүсгүй уралдааны мөнгөн эрдэнийн өргөмжлөлт, мисс М.Цэвэлмаа Английн Лондон хотноо зохион байгуулагдаж буй дэлхийн гоо бүсгүй шалгаруулах 69 дэх удаагийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байна. Авъяасын шалгаруулалтад Монголын мисс өдгөө дэлхийг гайхашруулж байгаа “The Hu” хамтлагийн “Yuve Yuve” дууны ая дээр морин хуур, хөөмий, монгол бүжгийн хосолсон үзүүлбэрийг үзүүлснээр манайх шилдэг 20 орны тоонд багтсан. Харин "Дэлхийн мисс 2019" тэмцээний зорилго бүхий гоо сайхны номинацийн шалгаруулалтад шилдэг 10-т оржээ. Мөн "Head to head challenge" буюу ярилцлагын шалгаруулалтад багийнхаа ялагч болж, шилдэг 20-д шалгарсан байна. Монгол Улс www.missworld.com сайтын олон нийтийн санал асуулгаар 140 орноос эхний зургаад жагсаад байна.

Хэрвээ энэ шалгуурт түрүүлбэл топ 30-д орох боломжтой юм байна. Тиймээс арванхоёрдугаар сарын 14-нийг хүртэл буюу гурван өдрийн турш мисс М.Цэвэлмааг дэмжиж, саналаа өгвөл Монголын гоо бүсгүй дэлхийн үзэсгэлэнт бүсгүйчүүдтэй эн тэнцүүхэн өрсөлдөх нь ээ.

Өмнөд Австралид дэмжлэгтэйгээр амиа егүүтгэхийг зөвшөөрлөө
Өмнөд Австралид дэмжлэгтэйгээр амиа егүүтгэхийг зөвшөөрлөө
 
2018 онд Их тэнгэрийн амнаас алдагдсан 21 уран зургийн хэргийг Ц.Элбэгдоржийн яллагдагчаар татагдсан хэргүүдтэй цуг сэргээн шалгана
2018 онд Их тэнгэрийн амнаас алдагдсан 21 уран зургийн хэргийг Ц.Элбэгдоржийн яллагдагчаар татагдсан хэргүүдтэй цуг сэргээн шалгана
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.