Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд үнийн хөөрөгдлийн талаар худал мэдээлэл тараахтай холбоотой нэгэн заалт оржээ. Тодруулбал, тус хуулийн
18.24 дүгээр зүйл. Үнийн хөөрөгдөл, бараа, бүтээгдэхүүний хомсдол үүсэх талаар илтэд худал мэдээлэл тараах
1. Үнийн хөөрөгдөл, бараа, бүтээгдэхүүний хомсдол үүсгэсэн, эсхүл үүсэх талаар илтэд худал мэдээлэл тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас дөрвөн зуун наян цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол нэг мянга дөрвөн зуун нэгжээс хоёр мянга найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл дөрвөн зуун наян цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
3. Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг арван хоёр мянган нэгжээс нэг зуун хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ хэмээн заажээ.