Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Өнөрбаяр: Г.Занданшатар 2019 онд Үндсэн хуульд гар хүрэхдээ дахин 10 жил гар хүрэхгүй гэсэн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 31 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Ардчилсан намаас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Одоогийн эрх баригчид үнийн өсөлттэй тэмцэх ёстой байтал, Үндсэн хуультайгаа тэмцэж байна. 2019 онд мөн Үндсэн хуульд гар хүрсэн. Тухайн үед Үндсэн хуулийг өөрчлөхийг манлайлж байсан хүн нь УИХ-ын дарга Г.Занданшатар. Одоо ч мөн адил.

Өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор Ардчилсан намын бүлэгтэй холбоотойгоор хууль батлах гээд хэлэлцсэн. Ардчилсан намын асуудал та нарт хамаагүй.

Түүний оронд төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага тооцох хуулийг батлах ёстой. Үндсэн хуулиа манаж чадахгүй, үнэнч биш байж, урвасан УИХ-ын даргыг огцруулах ёстой. УИХ-ын дарга болон гишүүд сонгогдохдоо Үндсэн хуульд үнэнч байна гэж тангараг өргөдөг. Үндсэн хуульд үнэнч байна гэж тангараг өргөчхөөд энэ хууль руу нулимж байгаа хүмүүс Монгол Улсын эрх ашгийн төлөө явахгүй. Тэнгэр оройноосоо цэлмэдэг. Хариуцлага, шударга ёс дээрээсээ эхэлнэ. Ялангуяа УИХ-ыг удирдаж байгаа даргаас эхэлнэ.

Г.Занданшатар дарга хоёр жилийн өмнө Үндсэн хуульд гар хүрэхдээ хариуцлага, шударга ёсыг маш их ярьсан. Батлуулсныхаа дараа 10 жил гар хүрэхгүй, 30 жилийн түүхэнд Үндсэн хуулийн хувьсгалыг хийлээ гэж хэлсэн. Гэтэл өнөөдөр яагаад Үндсэн хууль болохоо болив.

Б.Чимид гуай "Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс" гэж хэлсэн. Гэтэл УИХ-ын дарга Г.Занданшатар энэ үгийг хулгайлж Монгол Улс гэдэг үгийг Эх орон гэж өөрчилсөн. 2019 онд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийснийхээ дараа Үндсэн хууль бол алганд багтсан эх орон гэж сайрхаж ярьж байсан. Гэтэл одоо эх орноороо тоглох гэж байна. Яагаад үүний төлөө улайрч байна вэ.

Г.Занданшатар дарга Үндсэн хуулиа хамгаал эсвэл хариуцлагаа хүлээж ажлаа хий. Таны дээр хөх тэнгэр байхгүй, Үндсэн хууль байгаа" гэв.

Т.Энхтүвшин: Замын-Үүдэд очиж ажилласан хүмүүс буусан буудал, идсэн хоолныхоо 1.3 тэрбум төгрөгийг төлөөч ээ
Т.Энхтүвшин: Замын-Үүдэд очиж ажилласан хүмүүс буусан буудал, идсэн хоолныхоо 1.3 тэрбум төгрөгийг төлөөч ээ
 
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.