Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Баасанхүү: АН-ыг бүлэгтэй, хүчтэй болгох гэж гишүүн нь боллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 35 секунд

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ардчилсан намын гишүүний батлахаа АН-ын дарга С.Эрдэнээс гардан авах үеэр. 2020 оны 4 сарын 22, Ардчилсан намын төв байр. 


Өнөөдөр УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-д элсэж, гишүүний үнэмлэхээ гардан авлаа. Тэрээр үнэмлэх гардуулах ёслолын өмнө өөрийн Твиттер хуудаснаа "АН-ыг бүлэгтэй, хүчтэй сөрөг хүчин болгох зорилгоор АН-д элсэнэ" хэмээн мэдэгдсэн билээ. 

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ: Манай нам 200 гаруй мянган гишүүнтэй хүчирхэг улстөрийн хүчин. Бид улс төрийн ээдрээтэй нөхцөл байдал, хэцүү цаг үетэй нүүр тулж байна. Хэт олонхийг бүрдүүлж буй МАН 2016 онд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө биелүүлж чадаагүй. Мөн цар тахлын үед эдийн засгийг эрчимжүүлэхээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь үр нөлөөгөө өгөхгүй байна. 1994 онд манай намын гишүүн байсан О.Баасанхүү Ардчилсан намын гишүүнээр эргэн ирж, гишүүнчлэлээ сэргээж байгаад талархалтай байна. Түүний хувьд 1994 оны гуравдугаар сард  Ардчилсан намын гишүүнээр элсч байсан.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Аливаа ардчиллын бүтээн байгуулалтад 300 жил хангалтгүй. Харин ардчиллыг устгахад гурван өдөр хангалттай гэдэг. Миний бие 1994 онд Ардчилсан намд элсч байсан. Одоогийн эрх  баригчид дөрвөн жилийн хугацаанд өөрсдийгөө өмөөрлөө. Сөрөг хүчнийг байхгүй болгочихож. Тиймээс сөрөг хүчин болох Ардчилсан намыг бүлэгтэй болгож, ард түмэнтэйгээ нэгдэж,  хариуцлага нэхье гэж энэ намд элсэж байна. Ардчилал бол  хүнийг нийгмийн гарал, итгэл үнэмшил, шашин шүтлэгээр нь ялгадаггүй. Ардчилсан нам болон журмын нөхөд надад  итгэл үзүүлж байгаад талархаж байна. Олон хүний эр зориг, амь, амьдралын үнэ цэнээр Монгол Улсад бий болсон Ардчилалд бодит аюул нүүрлэсэн. Үгээ хэлсэн сэтгүүлчээ зоддог, үнэнийг хэлсэн хэн нэгнийг нийгмээрээ гутаан доромжилж буй энэ нийгэмд эрх, эрх чөлөөнийхөө тэмцэх, тусгаар тогтнолоо баталгаажуулах зайлшгүй шаардлага үүсээд байна. Тиймээс ч иргэдтэйгээ хамтраад эрх баригчдаас хариуцлага нэхнэ. 

 

Эдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг өргөн барив
Эдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг өргөн барив
 
ШУУД: Чанартай эм худалдан авах хууль эрх зүйн орчны асуудлаар Эрүүл мэндийн сайд С.Чинзоригоос тодруулж байна
ШУУД: Чанартай эм худалдан авах хууль эрх зүйн орчны асуудлаар Эрүүл мэндийн сайд С.Чинзоригоос тодруулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.